“Буянт-ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэдээс өнөөдрийн байдлаар материалаа 713 иргэн бүрэн бүрдүүлжээ.
Эдгээр иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан тодорхойлолтыг Төрийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлээд байна.
Үүнээс 547 иргэний гэрчилгээ гарсныг Төрийн орон сууцны корпораци хүлээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгчээ.
Үлдсэн 166 иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдэхээр судлагдаж байгаа юм.
Төрийн орон сууцны корпораци нь иргэдийн материалыг хүлээн авч, бүрдүүлэлтийг шалган, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгээр баталгаажуулан ажлын 3 хоногт багтаан ХУД-ийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, улмаар Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс иргэдийн материалыг хуульд заасан хугацаа буюу ажлын 14 хоногт багтаан гэрчилгээг гаргаж байна.
Төрийн орон сууцны корпорациас тус хорооллын орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаар иргэдэд чирэгдэлгүй үйлчилж, өдөрт 70-80 иргэдийн материалыг хүлээн авч журмын дагуу шийдвэрлэж байна.