Есдүгээр сарын 18-ны өдөр шотландчууд Нэгдсэн вант улсын харьяанд үлдэх үү эсвэл тусгаар тогтносон улс болох уу гэдгээ шийдэх гэж байна. Гурван зуун жилийн холбоо харилцааг салгаснаар юунд хүрч болох вэ гэдгийг DW тоймложээ.
Энэ сарын 18-ны өдөр болох Шотландын тусгаар тогтнолын тухай санал асуулга 300 жилийн өмнө тогтоосон харилцаа холбоонд цэг тавьж мэдэхээр байна. Шотландчууд үнэхээр өөрсдөө Нэгдсэн вант улсаас гарах санал өгвөл юу болох вэ?
Шотланд улс санал асуулгын дараа шууд л тусгаар тогтнолоо олж авах уу?
Есдүгээр сарын 18-нд болох санал асуулга ердөө л Шотланд улс Их Британи Умард Ирландын Вант Улсын бүрэлдэхүүнээс гарах ёстой гэсэн асуултанд л хариулт өгнө.
Энэ санал асуулгаар нааштай үр дүн гарлаа гэхэд тусгаар тогтнолыг зарлах явдал тийм ч хурдан явагдахгүй. Хүмүүс дэмжсэн тохиолдолд 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зарлана гэж урьдчилсан байдлаар төлөвлөсөн байгаа. Энэ хугацаа хүртэл шотландчууд улс төрийн болон эдийн засгийн олон асуудлуудаа шийдэх шилжилтийн үеийг даван туулах болно.
Шотланд улс Европын холбоо болон НАТО-ийн бие даасан гишүүн хэвээр үлдэх үү?
Хэрэв Шотланд улс Их Британийн бүрэлдэхүүнээс гарвал 2016 оны гуравдугаар сард Европын газрын зураг дээр шинэ улс үүснэ. Европын холбооны хэсэг болохын тулд дахин элсэх хүсэлт гаргаж, шинээр бүх ажиллагааг эхлүүлнэ. НАТО-ийн хувьд ч тэр.
Шотланд улс тусгаар тогтнолоо олж авсны дараа эвсэлд нэгдэх өөрийн гэсэн хүсэлтээ өгөх ёстой болно. Энд дуулгахад НАТО болон Европын холбооны гишүүн болохын тулд эдгээр холбоодын бүхий л гишүүдээс дэмжлэг авах ёстой.
Европын хувьд Шотландын тусгаар тогтнол?
Европын олон орнууд удахгүй болох санал асуулгад түгшиж байгаа. Бусад британичуудтай харьцуулахад европчууд үргэлж Европын талыг баримталсаар ирсэн. Их Британийн бүрэлдэхүүнээс гарснаар энэ улс дахь европын талыг баримтлагчдын байр суурь нэмэгдэнэ гэсэн үг.
Түүнчлэн Нэгдсэн вант улс 2017 онд Европын холбооноос гарах тухай санал асуулга явуулахаар амлачихаад байгаа. Шотландчуудын санал үүнд орохгүй гэхээр 4 сая санал хасагдана, ингэснээр Европын холбоог эсэргүүцэгчдэд ашигтай болно гэсэн үг. Энэ бол Европын хувьд сэтгэл түгших цорын ганц шалтгаан биш. Шотланд улс тусгаар тогтновол бусад салан тусгаарлах хөдөлгөөнүүдэд дохио болж болох юм. Испани, Бельги улс гэхэд л Шотландын жишээ өөрсдийнх нь төрийн тогтолцоонд нөлөөлөх вий гэж эмээж байна. Түүнээс гадна Их Британийн бүрэлдэхүүнд байдаг Умард Ирланд ч тусгаар тогтнолын талаарх асуудлыг сөхөж мэдэх юм.
Тусгаар тогтносон Шотланд улс ямар валют ашиглах вэ?
2016 оны гуравдугаар сар хүртэл Шотландын мөнгөний нэгж нь фунт стерлинг байна. Шилжилтийн үеийн дараах үеийн тухайд гэвэл Лондон, Эдинбург хоёр валютын холбоотой байхгүй. Гэхдээ Шотландын Ерөнхий сайд Алекс Салмонд фунтыг үндсэн валютаар хадгалж үлдэнэ гэж мэдэгдэж байв, бүр Нэгдсэн Вант улсын зөвшөөрөлгүйгээр шүү. Мэдээж ингэсэн тохиолдолд шотландчууд өөрсдийн гэсэн төв банктай болж чадахгүй.
Өөр нэгэн боломжит хувилбар байна. Энэ бол еврод шилжих. Хэрэв Шотланд улс Европын холбоонд нэгдэхээр шийдвэл еврог үндэсний валют болгох нь Европын холбоонд энэ улсыг элсүүлэх нэгэн нөхцөл болох юм.
Шотландчууд өөрсдийн гэсэн мөнгөний нэгж гаргаж ч мэднэ. Шотланд улс одоо ч шотланд фунт гаргадаг. Өөрсдийн гэсэн валюттай болсноор Засгийн газар нь илүү эрх чөлөөтэй байх болно.
Дундын өр яах вэ?
Шотланд Их Британийн бүрэлдэхүүнээс гарсан тохиолдолд цаашдаа ч дундын улсын өрийнхөө төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг Их Британийн Засгийн газар шотландчуудад ойлгогдохоор хэлсэн. Шилжилтийн үе дууссаны дараа Британийн Засгийн газрын шаардсанаар Шотланд улс “Их Британийн өрийн шударга, зохих ёсны хувийг” өөртөө авах ёстой. Өрийг яаж хуваах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байна. Эдийн засгийн үзүүлэлтээр үү, эсвэл хүн амынхаа хувиар уу? Шотландын хувьд эхний хувилбар нь илүү ашигтай байж мэднэ.