Уул уурхайн яамны дэргэдэх Налайх дахь Уул уурхайн аврах албаныхан Польшийн Катавици хотод болсон Олон улсын уул уурхайн аврагчдын ес дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцоод иржээ.
Есдүгээр сарын 6-13-нд болсон уг тэмцээнд дэлхийн 14 орны 23 баг оролцож, уул уурхайн осол гэмтлийн үед аврах ур чадвараараа өрсөлдсөнөөс манай аврагчид шагналт тавдугаар байр эзэлсэн байна.
Энэ тэмцээнд манай улс хоёр дахь жилдээ оролцож байгаа юм. Тэмцээний механик ажиллагааны инженерийн төрөлд манай аврагчид гуравдугаарт орсон байна.
Мөн үеэр Олон улсын уул уурхайн аврах албаны гуравдугаар бага хурал болж, уул уурхайн аврах албаны бүтэц зохион байгуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар хэлэлцжээ.
Дэлхий нийтэд газрын гүнд нурал, хий тоос, тэсрэлт, агааргүйдэх, усны цөмрөл зэрэг осол түгээмэл тохиолддог ба эдгээр ослын үед цаг алдалгүй тусламж үзүүлэх орчин үеийн аргын талаар олон улсын аврагчид зөвлөлдсөн тухай Уул уурхайн аврах албаны зөвлөх, гавьяат уурхайчин Ц.Жанчив ярилаа.