Онлайн ертөнцөд гэрэл зураг авах сонирхол, хүслээрээ холбогдсон хүмүүсийг Фликрчид гэдэг.
Тэгвэл мэргэжлийн болон сонирхогчдын гэрэл зургийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй Монголын Фликрчид “Мартагдашгүй намар” намрын фото аяллаа хийхээр болжээ.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэ фото аялал есдүгээр сарын 20-ны бямба гарагт болох ажээ.
Энэ удаагийн аялал нь фликрчдээс анх удаа нэгдэл болон гарсан гэрэл зураг сонирхогчдын “Тусгал” клубын дөрвөн жилийн ойн баяртай давхцаж байгаагаараа онцлог. Энэхүү фото аялал нь намрын ажил ид буцалсан тариалангийн бүс нутаг Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд болно гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна. Жаргалантын сангийн аж ахуй Улаанбаатар хотоос 135 км зайд оршдог билээ.
Гэрэл зураг сонирхогч та бүхэн ЭНД ДАРЖ аяллын дэлгэрэнгүйг мэдээллийг авч гэрэл зургийн хобби нэгт найз нөхөдтэй болох ховор боломжийг бүү алдаарай.
Манай GoGo.mn сайттай багагүй хугацаанд хамтран ажилласан Монголын фликрчиддээ уран бүтээлийн амжилт хүсье.