Нийтийн тээврийн автобусаар зорчин явах зуураа эрүүл мэндэд ашигтай мэдээлэл авах боломжтой болжээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн санаачлагаар идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт, уур бухимдлаа хэрхэн тайлах болон архи, тамхины хорын тухай зөвлөгөөг нийтийн тээврийн том оврын автобусны бариулд байрлуулж эхэлжээ.
Дараах зурагт хуудсан дээрх шиг эрүүл аж төрөхөд тустай төрөл бүрийн мэдээллийг автобусаар зорчиж явахдаа авч болох юм.
“Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” цуврал зөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалын дагуу зохион байгуулж буй “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяны хүрээнд автобусны бариул, гудамж талбай, сургуулийн мэдээллийн самбарт байрлуулан олон нийтэд хүргэж байгаа аж.