Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад, таван жилийн өмнө БНХАУ-ын нутагт баригдаж, тус улсын шүүхээс цаазын ял сонсож байсан манай улсын иргэн Л.Байгальмааг Ялтан солилцох гэрээгээр ирэх онд эх орондоо авчрахаар болжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн наймдугаар сард манай улсад Төрийн айлчлал хийх үеэр сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдсан Ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Урд хөршийн Төрийн тэргүүн “Ялтан шилжүүлэх гэрээ хийе, гэхдээ та нар ял завшуулж болохгүй шүү” гэж манай талд анхааруулсан. Энэ гэрээний биелэлтийн хүрээнд харийн орны шоронд хоригдож байсан монгол бүсгүй эх орондоо ирж байгаа юм.
Тэрбээр баригдах үедээ “Би хар тамхи зөөж байна гэдгээ мэдээгүй” хэмээн мэдүүлсэн аж.
Тиймээс Давж заалдах шатны шүүхээс түүний ялыг зөөлрүүлж, бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна. Харин дараагийн шатны шүүх 25 жилийн ял болгон хөнгөрүүлсэн билээ.