Монголын чөлөөт бөхийнхөн тив, дэлхийн уралдаан тэмцээнд эмэгтэйчүүдээс хүнд жинд Очирбатын Бурмаагаа сойдог.
Бурмаа ч итгэлийг нь хөсөрдүүлж байсан удаа тун цөөн. Бүхэл бүтэн 12 жилийн турш тийм байсан.
Хэдхэн хоногийн өмнө Узбекстанд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр дэлхийн дэвжээнээс гурван медаль “цуглуулсан” бөхчүүдийн тоог нэгээр нэмж, агуу их Зэвэгийн Ойдов, Хорлоогийн Баянмөнх болон Очирбатын Насанбурмаа нартай хамт нэрээ түүхэнд бичүүлэх эрхтэй болсон билээ.
Харин одоо хэдхэн хоногийн дараа БНСУ-ын Инчонд болох Азийн наадам түүнийг хүлээж буй. Азийн аваргаас тэрбээр гурван мөнгө, гурван хүрэл медальтай учраас одоо “цуглуулга” дээрээ шар өнгө л нэмэх хэрэгтэй байгаа юм.
2009 онд Монголын чөлөөтийн эмэгтэйчүүдээс анх удаа Дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан гавьяат тамирчин О.Бурмаатай ярилцлаа.
-Дэлхийн аваргаас гурван ч медаль хүртсэн цөөн монгол хүний нэг болсонд юуны өмнө баяр хүргэе.
-Баярлалаа.
-Монгол Улсын төрийн далбааг дэлхийн дэвжээнд гурван удаа мандуулсан хүний хувьд эх орноороо бахархах, омогших сэтгэлийг хамгийн их мэдэрдэг байх. Сэтгэл хангалуун байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ бас хүний шунал гэдэг барагддаггүй болохоор хүрэл медалийн тавцанд зогсож байхдаа “Уг нь алтан медаль авчихсан бол” гэж бодогдсон.
-Урьд нь хэд хэдэн удаа таарч барилдаад ялагдсан, хүчтэй өрсөлдөгч Болгарын бөхийг буулгаж авсан болохоор энэ жил дахин финальд гарч ирэх нь гэж хүлээж байсан. Харин Бразилийн бөхөд ялагдчихаар тань “Манай хүний сэтгэл арай л эрт амарчихав уу даа” гэх хүмүүс байгаа. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Хүмүүс тэгж л харсан юм шиг байна лээ. Би эхний хоёр тойрогтоо их хүчтэй өрсөлд өгчидтэй таарч, хүнд барилдаан хийсэн учраас гуравдугаар тойрогт сэргэж амжаагүй гарсан. Тэгээд л жаахан ядарч цуцсандаа болоод тактикийн алдаа гаргаснаар финальд үлдэж чадаагүй. Түүнээс биш дэлхийн дэвжээ гэдэг бол хэн дуртай нь очоод зодоглоод, медаль аваад байдаг зүйл биш л дээ. Тиймээс хэнийг ч, ямар ч өрсөлдөгчийг басаж болохгүй.
-Та одоо 32-той. Дэлхийн дэвжээнд араас тань шинэ залуу тамирчид гарч ирсээр байгаа. Алтан медалийн тавцанд зогсох боломж, хугацаа хэр байгаа гэж бодож байна вэ?
-Нас бол зөвхөн тоо л гэж боддог. Лондоны олимпод ялагдаад сэтгэлээр их унаж, хүнд байхад минь хүмүүс намайг “Одоо бараг зодог тайлах болж байх шиг байна даа” гэж байсан. Гэхдээ тэр ялагдал харин ч миний хор шарыг хөдөлгөж, бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй юм байна гэсэн хүчийг өгсөн. Одоо миний хамгийн том зорилго бол 2016 оны Рио де Жанейрогийн олимп.
-Арав гаруй жил энэ спортоор уйгагүй хичээллэхэд дандаа л сайн барилдаад, амжилт гаргана гэж үгүй. Гэхдээ ямар ч нөхцөлд таныг дэмжиж, амжилт ялалтын төлөө уриалан хөтөлдөг зүйл юу вэ?
-Тамирчин хүнд хамгийн чухал зүйл бол байнгын бэлтгэлтэй байх явдал. Миний хувьд тийм байж чаддагаараа онцлог болов уу. Дээрээс нь бас намайг амжилтад хүргэсэн хамгийн гол хүчин зүйл нь гэр бүл, чөлөөтийн хамт олон, багш дасгалжуулагчид, бэлтгэл хангагч нар, ивээн тэтгэгчид, Цагдаагийн ерөнхий газрын хоёрдугаар хэлтсийнхэн минь юм даа.
-Хэчнээн олон удаа дэлхийн дэвжээнд төрийнхөө далбааг мандуулсан байлаа ч алтан медаль л аваагүй бол, аварга л биш бол анхаарлаас гадуур үлдчих гээд байдаг гэмтэй. Танд иймэрхүү зүйл бас мэдрэгддэг л байх. Адилхан л хөлс, хүчээ шавхан байж амжилт гаргаад ирж байхад аварга болсон тамирчныг арай илүү үздэг нь нууц биш шүү дээ?
-Мэдээж тамирчин бүр л аварга болохын төлөө хичээдэг. Тиймээс надаас түрүүлээд аварга болж чадсан тэр хүмүүст харин ч баяр хүргэх ёстой байх. Санасандаа хүрчихээд баярлаж, хөөрч байгаа хүмүүсийг харахад сайхан шүү дээ.
-Очирбатынх гэдэг айлд дэлхийн аваргаас гурван медаль ихэрлүүлж авчирсан охиноороо аав нь их бахархдаг байх даа?
-Өнгөрсөн жил намайг медаль авчрахад аав, ээж хоёр минь тосож чадаагүй. Харин энэ жил тоссон. “Миний охин дэлхийн бөх болжээ” гээд тэд минь их баярлаж байсан. Би найман хүүхэдтэй айлын тав дахь нь. Багын л сахилгагүй, эгч нартайгаа юм булаалдаж ноцолддог, тэгээд ихэвчлэн дийлдэг байсан болоод ч тэр үү, би л гэрийнхнээсээ ганцаараа бөхөөр хичээллэсэн.
-Тамирчин эмэгтэйчүүдийн хувьд гэр бүл, ар амьдрал нь нэлээд орхигддог юм шиг байдаг. Хэзээ гэр бүл зохиох бодолтой байна вэ?
-Үргэлж ганцаараа, ингээд барилдаад яваад байхгүй байлгүй дээ. 2016 оны олимпийн дараа нэг юм бодно оо (инээв). Нэг хэсэг ч амжилт гаргахаа л бодоод, юун тэр гэр бүл, үр хүүхэдтэй манатай байлаа шүү дээ. Гэхдээ одооноос тэр тухай бодохгүй бол бас болохгүй шинжтэй.
-Цагдаагийн албан хаагчидтайгаа адил эргүүл, хамгаалалтад гардаг уу?
-Гарна аа. Бэлтгэл сургуулилалт багатай үедээ ажлаа хийлгүй яах вэ. Манай хоёрдугаар хэлтсийнхэн Бөхийн өргөөнөөс Жуковын музей, урагшаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл эргүүл хамгаалалтад гардаг.
-Зарим цагдаа жаахан түрэмгий зантай байдаг. Өөрөө ямар цагдаа вэ. Эсвэл хүмүүс танимхайраад байхаар хайр хүндлэлийг нь бодоод зөөлөрчихдөг үү?
-Төрийн ажил учраас ямар байх ёстой, тэр ёс журмаар нь л ажилладаг. Төрийн ёс журам бол ёс журам л байдаг шүү дээ. Тэгээд ч намайг дүрэмт хувцастайгаа явж байхад хүмүүс таньдаггүй юм.
-Өмнөхөөсөө сургамж аваад, ирэх олимпод амжилттай оролцохын тулд яах вэ гэдгээ одооноос бодож эхэлсэн үү?
-Тэр тухай одооноос бодож төлөвлөмөөргүй байна. Хэт их хичээчихээр бодсон санасан зүйл, үйлдэл, хөдөлг өөн маань зөрчихөөд болдоггүй юм. Тиймээс зүгээр л өөрийнхөөрөө, өөртөө байгаа бүх зүйлээ дайчлаад, эргээд бодоход өөрөө харамсах зүйлгүй барилдъя гэж бодож байгаа.
-Тив, дэлхийн дэвжээнээс медальгүй ирвэл мэдээж хэцүү байх. “Медальгүй шүү дээ” гээд сэтгэл гонсгор эх орондоо газардах тамирчдад бүр ч хүнд байдаг болов уу?
-Тийм ээ. Өөртөө том зорилго тавьж оролцчихоод медалиас мултраад дэвжээнээс буух үнэхээр хэцүү. Харин дараа нь эх орондоо ирэхэд надад итгэл хүлээлгээд мордуулсан баг хамт олон, бэлтгэл хангагч дүү нар, ивээн тэтгэгчид маань харж байгаа учраас их л хүнд байдалд ордог доо. Цаанаа л нэг гомдолтой ч юм шиг санагдаад байдаг юм.
-Очсон газар орныхоо агаар, ус гэхчилэн орчинд нь хэр хурдан дасан зохицдог вэ?
-Ийш тийшээ явахаараа замд байнга унтдаг болохоор бие сайхан амарчихдаг. Ер нь хурдан дасан зохицдог шүү. “Энэ бол сайн чанар” гэж багш нар маань ч хэлдэг. Бага байхын л унтамхай хүүхэд байсан. Хурга, ишиг хариулж байгаад энд тэнд очоод унтчихдаг, тэгээд эхтэй нь нийл үүлээд зэмлүүлдэг байж билээ.
-Ингэхэд нутаг ус хаанахынх вэ. Манай бөхчүүдийн дийлэнх нь хөдөө орон нутгийнх, эсвэл гэр хороололд өсөж торнисон байдаг. Тэр нь эргээд тэдэнд томоохон бэлтгэл сургуулилалт болдог юм билээ?
-Магадгүй ээ. Намайг бага байхаас л манайх Сэлбэ зусланд амьдарсан. Хэдэн малтай, түүнийгээ нааш, цааш нь эргүүлнэ. Эгч, дүү нартайгаа хамт усанд явна, түлээгээ бэлтгэнэ. Энэ мэтээр хар, бор ажлын зах зухаас хийж өссөн шүү.
Монголын чөлөөт бөхийн нүүр царай болж, дэлхийд “данслагдсан” том, жижиг хоёр Бурмаа хоёулаа Очирбат овогтой. Бас хувь заяаны төөрөг гэмээр хоёулаа дэлхийн аваргаас гурван медаль хүртсэн түүхэн амжилтын эзэд. Миний ярилцсан том О.Бурмаа Хайлаастын 49 дүгээр сургуулийг төгсжээ.
Арван жилд байхдаа 400, 800 метрт гүйдэг, хавар, намрын улиралд биеийн тамирын талбайд ихэнх цагаа өнг өрүүлдэг байсан тэрбээр эмч юм уу цагдаа болохыг хүсдэг байжээ. Гэвч 20 насандаа их спортыг эргэлт буцалтгүй сонгосноор эмч болох мөрөөдлөө орхисон ч өдгөө цагдаагийн байгууллагад хүчин зүтгэж байгаа учраас ямар ч гэсэн нэг хүслээ гүйцээсэн байх нь.
Л.ГАНЧИМЭГ