2015 оны хавар монголд дэлхийд чансаа өндөртэй "Мотокросс гран при" буюу мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тэмцээнд дээд тал нь 40 тамирчин оролцох боломжтой. Мотоциклын хөдөлгүүрээс хамаараад хоёр ангиллаар тэмцээн зохиогддог. Тиймээс 80 тамирчин оролцох боломжтой гэсэн үг.
Олон улсын Мотоциклын холбоо болон Европын Мотоциклын холбооны дэд ерөнхийлөгч Мишел Турк тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын гишүүн, Монголын Автомашин Мотоциклын Спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүүтэй уулзав. Уулзалтын үеэр манай улсад ирэх онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, мөн тамирчдад өндөр хэмжээний туршлага, дасгалжуулагч бэлтгэх боломж бололцооны талаар талууд ярилцлаа.
УИХ-ын гишүүн, Мотоциклын Спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүү, “Миний хувьд 14 дэх жилдээ холбоог тэргүүлэн ажиллаж байна. Манай холбооны үйл ажиллагаа тасралтгүй явагддаг. Олон улсын нэр хүндтэй хэд хэдэн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, тамирчдынхаа амжилтыг өсгөх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Монголын хувьд энэ спортыг хөгжүүлэх төрийн бодлого бий. Нөгөө талаас энэ спортыг сонирхогч залуу хүмүүс олон болж байна. Хөдөөгийн малчин айлууд 1-3 мотоциклтай байдаг. Гэр бүлээрээ мотоцикл унадаг нь энэ спорт хөгжих боломж байгааг харуулж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин бүх талаар хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв. “Мотокросс гран при” тэмцээнд манай тамирчид 2009 онд хамгийн өндөр амжилт буюу 24 дүгээр байр эзэлж байв. УИХ-ын гишүүн, Монголын Автомашин Мотоциклын спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүүгээс уулзалтын дараа зарим зүйлийг тодрууллаа.
-Мотоспортын ДАШТ Монголд зохиогдох нь энэ салбарт ямар ач холбогдолтой вэ?
-Монголын автомашин мотоциклын спортын холбоо бол дэлхийн автомашин, мотоциклын холбооны гишүүн байгууллага. Монголд автомашин мотоциклыг хөгжүүлэх чиглэлээр бид маш олон жил ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаан нэлээд зохион байгуулсан. Тухайлбал, “Парис Дакар”, Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн япончуудтай хамтарч автомашин, мотоциклын холын зайн уралдаан зохион байгууллаа.
Харин өнөөдөр Дэлхийн мотоциклын холбооноос манай улсад мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах санал тавьж, бид ярьж байна. Хэрвээ энэ тэмцээнийг монголд зохион байгуулахаар эцэслэн шийдвэрлэх юм бол энэ нь Монгол улсыг дэлхийд таниулсан, аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.
Тухайлбал, зохион байгуулагч талын оролцоотойгоор энэ тэмцээнд дэлхийн олон орны 200 гаруй сэтгүүлч ирж, дэлхий дахинд мэдээлэл хүргэнэ. Ингэснээр монголын байгаль, монголын хөгжлийг харуулсан олон сайхан нэвтрүүлэг гарах байх.
-Зохион байгуулалтын хувьд манай талаас юу хийх шаардлагатай вэ?
-Монголын талаас гэвэл Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Тодорхой хэмжээний хүн хүч, хөрөнгө мөнгөний зардал, зохион байгуулалтын аюулгүй байдал, хэв журам гээд цөөнгүй зүйл яригдана. Энэ талаар бид Засгийн газарт асуудлаа тавьж танилцуулна.
-Мотокросс Гранпри тэмцээний талаар товч танилцуулна уу?
-Жилд 18 удаа цувралаар болдог тэмцээн. Мотоспортын хувьд дэлхийд хамгийн өндөр чансаа, өндөр зардал бүхий уралдаан юм. Оролцох тухайд бол бүх улсад нээлттэй. Тэмцээнд дээд тал нь 40 тамирчин оролцох боломжтой. Мотоциклын хөдөлгүүрээс хамаараад хоёр ангиллаар тэмцээн зохиогддог. Тиймээс 80 тамирчин оролцох боломжтой гэсэн үг.
-Манай улсын байгаль цаг уур, газар зүйн онцлог тэмцээнд хэрхэн нөлөөлөх бол? -Оролцогчдын хувьд монгол оронд зохион байгуулна гэдэг тун сонирхол татах зүйл болов уу гэж бодож байна. Тэмцээнд мэргэжлийн хүмүүсээс гадна сонирхогчид оролцох боломжтой байдаг. Тийм учраас Монголд зохион байгуулж байгааг онцгойлон авч үзэх, оролцох хүмүүсийн тоо нэмэгдэх байх хэмээн бодож байна. Манай улсын хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй. Мотоспорт хөгжихөд тохиромжтой газар. Цаг агаарын хувьд бид 6-8 сарын үед зохиох болохоор хүндрэлтэй зүйл байхгүй болов уу.
Д.Эрдэнэсувд