Ерөнхий сайдын олон түмэндээ хандаж хэлсэн үг нийгэмд хүлээлт үүсгээд байгаа бололтой.
УИХ-ын намрын чуулганаар Засгийн газрын танхимын зарим гишүүнийг огцруулах болон Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Данхар төрийн дарамтыг арилгах Ерөнхий сайдын санаачилгын хүрээнд яамдын тоог цөөлөх нь тодорхой болоод байна. Өнөөдөр зарим цахим хэвлэлээр 16 яамыг ес болгож байгаа тухай эх сурвалжгүй мэдээлэл нийтлэгдсэн байна.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд чухам ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Энэ ажил судалгааны шатандаа яваа. Ижил чиг үүрэгтэй яам, агентлагуудыг нэгтгэх тухай яригдаж байна. Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг 16 яамыг ес болгох гэж байгаа юм алга. Энэ бол ор үндэсгүй ташаа мэдээлэл” гэв.
Засгийн газрын хуралдаан маргааш болно. Энэ үеэр бүтцийн шинэчлэлийн талаар хэлэлцэх аж.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газартаа хийсэн өөрчлөлт, зарим сайдуудыг албан тушаалаас нь буулгах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар оруулан хэлэлцүүлэхээр ажиллаж байна.