Шотланд улс 1707 он хүртэл Хойд Европ дахь тусгаар вант улс байгаад одоо Их Британи, Умард Ирландын вант улсын бүрэлдэхүүнд багтдаг. Гэхдээ өөрсдийн гэсэн парламент, эрхзүйн тогтолцоо, төрийн сүмтэй байдаг гэдгээрээ ИБУИВУ-ыг бүрдүүлэгч бусад улс орнуудаас илүү автономит эрхтэй байдаг.
Их Британийн арлын хойд хэсгийг эзлэн орших бөгөөд хуурай газраараа Англитай хиллэдэг.
Нийслэл: Эдинбург
Шотландын парламент: Шотландын нэг танхимт парламент
Засаг захиргааны хуваарилалт: 1996 онд Их Британийн Парламентын шийдвэрээр Шотланд улс 32 мужид хуваагджээ. Шотландын Парламентын сонгуулийн тухайд 73 сонгуулийн тойрог, 8 бүстэй.
Хотын тоо: 6. Абердин, Эдинбург, Данди, Глазго, Стерлинг, Инвернесс
Газарзүй: Шотландын нутаг дэвсгэр нь Их Британийн арлын гуравны нэг болон Гебрид, Оркней, Шетлендийн арлуудыг хамардаг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 78 772 км².
Цаг уур: Далай тэнгисийн зөөлөн уур амьсгалтай. Жилийн хамгийн хүйтэн сарууд нь нэг болон хоёрдугаар сар бөгөөд энэ үед 5-7С хэм байдаг.
Хүн ам: 2010 оны тооллогоор 5.222 сая хүн. Хэрэв тусгаар тогтновол хүн амынхаа тоогоор дэлхийд 113 дугаар байранд орно. Хүн амын 88 хувь нь шотландчууд, 7% нь англи, ирланд болон польшууд 50000, пакистанчууд 40000, хятад болон энэтхэгчүүд 20000, Африк гаралтай хүмүүс 10000 орчим байдаг.
XVIII—XIX зуунд Шотланд даяар цагаачлал ихээр явагдсаны улмаас өнөөдөр шотландын үр удам хилийн чанадад ихээр амьдардаг. АНУ гэхэд л 2006 оны тоологоод 9.2 сая америк шотланд гаралтай байсан бол Канадын хүн амын тооллогоор шотланд гаралтай 4.7 сая канад хүн бүртгэгджээ. Мөн Австрали, Шинэ Зеланд, ӨАБНУ, Аргентин, Чилид шотландчууд амьдардаг.
Их Британийн Үндэсний статистикийн албаны мэдээлснээр Шотландын 25-64настай хүн амын 45% нь дээд боловсролтой байдаг нь дэлхийд дээгүүрт ордог юм.
Хэл: Шотландын нутаг дэвсгэр дээр англи (албан ёсны хэл), шотландын гэль, англи-шотланд гэсэн гурван хэлийг ашигладаг.
Шашин шүтлэг: Хүн амын дийлэнх нь Шотландын Үндэсний сүмд мөргөдөг, 16 % нь Ромын Католик шашин шүтдэг бол 28 хувь нь шашин шүтдэггүй.