XVII удаагийн Азийн наадам энэ оны есдүгээр сарын 19-нээс аравдугаар сарын 4-нийг хүртэл Өмнөд Солонгосын Инчён хотод болно. Манай GoGo.mn сайт АЗИЙН НААДАМ 2014 гэсэн тусгай цэс үүсгэсэн бөгөөд уг наадамтай холбоотой мэдээ мэдээллийг уншигч танд хүргэх болно. ЭНД дарна уу
Азийн олимпийн хорооны 45 гишүүн орны 13 мянга гаруй тамирчин, хэвлэл мэдээллийн 7000 сурвалжлагч БНСУ-ын Инчён хотноо цуглах юм.
Өмнөд Солонгос улс Азийн наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч байгаа.
Тодруулбал 1986 онд Сөүл хотноо, 2002 онд Пусанд харин 17 дахь удаагийн Азийн наадмыг Инчёнд зохион байгуулах шийдвэрийг 2007 оны дөрөвдүгээр сарын 17-нд гаргажээ.
Ингээд Инчён хотын талаар танилцуулья.
Улсын баруун эрэгт орших боомт хотын талаарх анхны тэмдэглэл Гурван хаант улсын түүхэн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн юм.
Инчён хотын нэрийг 1413 онд Ван Тэчжоний хаанчлалын үед өгчээ. Инчён хот нь эрт дээр үеэс улсын хөгжилд онцгой байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд Өмнөд Солонгосыг гадаад ертөнцтэй холбох чухал холбоос болдог.
БНСУ-д хамгийн анх Инчён хот төмөр зам, цэцэрлэгт хүрээлэн болон орчин үеийн шуудангийн үйлчилгээ, утас хэрэглэж эхэлжээ.
1960 онд Инчёнд аж үйлдвэрийн цогцолбор Пупхён болон Чуан баригджээ. Өнөөдөр Инчён хот гурван сая хүн амтай. Сөүл, Пусаны дараа орох улсынхаа хамгийн том мегаполисын нэг юм.
Инчёнд олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтанд орсон нь хотын хөгжилд шинэ түлхэц өгсөн билээ.
Инчён хотын олон улсын онгоцны буудал найман жил дараалан дэлхийн хамгийн сайн, шилдэг үйлчилгээтэй онгоцны буудал гэж үнэлэгдэж байгаа юм.
Инчёны Сонгдо дүүрэг нь эдийн засгийн чөлөөт бүс бөгөөд энэ дүүрэгт 13 олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байдаг бөгөөд үүний найм нь НҮБ-тай холбоотой аж.
Инчёны Азийн наадамд дөрвөн жилийн өмнө Хятадын Гуанжоу хотод болсон Азийн наадамтай харьцуулахад зарим нэг өөрчлөлт оржээ.
Тодруулбал энэ удаагийн Азийн наадамд шатар болон бүжгийн спортын нэмэгдсэн байна.
Үүнээс үзэхэд 2014 оны Азийн наадмын хөтөлбөрт 41 олимпийн 9 олимпийн бус спортын төрлөөр тамирчид 439 багц медалийн төлөө өрсөлдөх аж.
Харин манай Монгол улсын тамирчид 23 спортын төрөлд өрсөлдөнө.
Монгол Улсаа төлөөлөн тамирчид дасгалжуулагчид албаны хүмүүс гээд 350 гаруй хүн Өмнөд Солонгос улсыг зорьж байгаа.