“Буянт-ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэдээс материалаа бүрэн бүрдүүлсэн 713 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулжээ.
Материалаа бүрдүүлсэн дээрх иргэдийн тодорхойлолтыг Төрийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна.
Үүнээс 547 иргэний гэрчилгээ гарсныг ТОСК хүлээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн 166 иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдэхээр судлагдаж байгаа аж.
ТОСК нь иргэдийн материалыг хүлээн авч, бүрдүүлэлтийг шалган, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгээр баталгаажуулан ажлын гурав хоногт багтаан ХУД-ийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлдэг юм байна. Улмаар Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс иргэдийн материалыг хуульд заасан хугацаа буюу ажлын 14 хоногт багтаан гэрчилгээг гаргаж байгаа аж.
ТОСК-иас тус хорооллын орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаар иргэдэд чирэгдэлгүй үйлчилж, өдөрт 70-80 иргэдийн материалыг хүлээн авч журмын дагуу шийдвэрлэж байгаа гэнэ.