Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээн есдүгээр сарын 27-нд Их Британийн нийслэлд болох юм.
Найман багийн самбочид энэхүү тэмцээний хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөөд, хэсэгтээ өнгөлсөн багууд аваргын төлөө хүч үзэх болно.
Эхний хэсэгт Казахстан, Азербайжан, Беларусь, ОХУ зэрэг дэлхийд тэргүүлдэг шилдэг багууд багтсан бол нөгөө хэсгийг Британийн хамтын нөхөрлөлийн орнууд бүрдүүлж байгаа юм.
Британийн арлын самбочдоос гадна Өмнөд Африк, Камерун, Гана, Ботсвана, Тринидад ба Тобаго, Канад, Кипр, Австрали, Шри Ланка, Энэтхэг, Cингапурын төлөөлөл эдгээр багт хуваагдан орох ажээ.
Ерөнхийлөгчийн цомын зохион байгуулах хороог лорд Саймон Рединг тэргүүлж байна.
Тэмцээний аваргаар тодорсон багт тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч ОХУ-ын "Ювелиры Северной столицы" компанийн бүтээгдэхүүн чамин тансаг цомыг гардуулна.
9800 грамм жинтэй уг цомыг бүтээхэд алт, мөнгөөс гадна цагаан болон улаан хаш, оюу, тана, родонит, биндэрья, номин, болор, хув, алмааз, ногоолин, авантюрин, жадеит зэрэг үнэт чулууг оролцуулан урласан байна.