Буцах
2014.09.17: Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2014-09-17
0
0
2014-09-17
- Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд чухам ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Энэ ажил судалгааны шатандаа яваа. Ижил чиг үүрэгтэй яам, агентлагуудыг нэгтгэх тухай яригдаж байна. Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг 16 яамыг ес болгох гэж байгаа юм алга. Энэ бол ор үндэсгүй ташаа мэдээлэл” гэлээ.
- Есдүгээр сарын 18-ны өдөр шотландчууд Их Британийн Нэгдсэн вант улсын харьяанд үлдэх үү эсвэл тусгаар тогтносон улс болох уу гэдгээ шийдэх гэж байна. Энэхүү түүхэн үйл явдлын мэдээ мэдээллийг нэг дор цогцлоосон ШОТЛАНД тусгай цэсийг Үндэсний портал GoGo.mn үүсгэсэн тул ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
- "Цэвэр Агаар" төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөр ирэх сарын 3-нд албан ёсоор эхэлнэ.
- Яргайт, Ар хустайн аманд газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэллээ.
- Уул уурхайн яамны дэргэдэх Налайх дахь Уул уурхайн аврах албаныхан Польшийн Катавици хотод болсон Олон улсын уул уурхайн аврагчдын ес дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцож тавдугаар байр эзэлсэн байна.
- Зам засварын ажилтай холбоотой хөдөлгөөн хаасан замуудын мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
- Монголын Фликрчид “Мартагдашгүй намар” намрын фото аяллаа есдүгээр сарын 20-ны бямба гарагт хийхээр болжээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас чадварыг нээх, хувь хүний өөртөө итгэх итгэл, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “We are live covers” ковер дууны тэмцээн болно.
- Завхан аймагт 9999 шатарчин оролцох шатарчдын олон улсын тэмцээн маргааш нээлтээ хийнэ.
- 2014 оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад ял эдэлж буй нийт 2327 ялтнаас 2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаа нь хүлээн авч шийдвэрлэжээ.
- Эцэг эхийн хайр энхрийлэл дутагдсанаас хүүхэд зөрүүдэлдэг гэх Дээжис сэтгүүл дээр гарсан материалыг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
- Жолоочийн даатгалын гэрээ, нөхөн төлбөрийг онлайнаар хийх цогц системийг Албан журмын даатгагчдын холбооноос боловсруулж жолоочийн даатгалын тухай хуулийн үйлчилгээг даатгуулагчид ойртуулах зорилгоор ухаалаг утасны “Авто дорцов” нэртэй аппликейшнийг гаргажээ.
- Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад, таван жилийн өмнө БНХАУ-ын нутагт баригдаж, тус улсын шүүхээс цаазын ял сонсож байсан манай улсын иргэн Л.Байгальмааг Ялтан солилцох гэрээгээр ирэх онд эх орондоо авчрахаар болжээ.
- Испанийн Гранада хотод болж буй насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Буудлагын дэлхийн аваргын өчигдөр явагдсан 25 метрийн стандарт гар бууны залуучуудын дасгалд СМ Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын баг 1660 оноогоор түрүүлж, залуучуудын дэлхийн аварга болж түүхэн амжилт үзүүллээ.
- Энэ удаагийн Азийн наадамд Монголын сагсан бөмбөгийн холбооноос эрэгтэй баг 12, эмэгтэй баг 11 хүний бүрэлдэхүүнтэй БНСУ-ыг зорьж байна.
- АНУ-ын “Genie Energy” компани манай улсад шатдаг занарын эрлийн ажил хийхээр болсон бөгөөд тус компани Газрын тосны газартай эрлийн гэрээг байгуулсан байна.
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн санаачлагаар идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт, уур бухимдлаа хэрхэн тайлах болон архи, тамхины хорын тухай зөвлөгөөг нийтийн тээврийн том оврын автобусны бариулд байрлуулж эхэлжээ.
- Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Нийслэлд 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая гадаадын жуулчин хүлээн авна хэмээн "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрт тусгажээ. “Найрсаг Улаанбаатар” хотын аялал жуулчлал, соёл урлаг, спорт, зочлох үйлчилгээний салбарын зөвлөгөөн Улаанбаатар чуулгын төв танхимд боллоо.
- 2015 оны хавар монголд дэлхийд чансаа өндөртэй "Мотокросс гран при" буюу мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
- БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 98 жилийн ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд энэ өдөрт зориулан МАН-ын удирдах зөвлөлөөс хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
- Азийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх Монголын боксын баг бүрэлдэхүүний талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
- Соёл урлаг, спортын үйл ажиллагаанд нийслэлийн төсвийн 5 хувийг зарцуулна.
- “Буянт-ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэдээс материалаа бүрэн бүрдүүлсэн 713 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулжээ.
- Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн хойд тал болон баруун талын авто замын шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг түр хязгаарласан. Энэ замын ажил дуусаж, маргааш өглөө замын хөдөлгөөнийг нээх гэж байна.
- GoGoTv буланд маань шинээр нэмэгдэж орсон “Надтай ярилцаач” нэвтрүүлгийн анхны дугаарыг та бүхэндээ хүргэж байна.