Өнөөдөр Шотландчууд 300 жилийн дараа анх удаа улс орныхоо хувь заяаг шийдэн, тусгаар тогтнолын талаар санал асуулга явуулах гэж байна.
Бүх нийтийн санал асуулга орон нутгийн цагаар 07.00 /Улаанбаатарын цагаар 14.00 цаг/ цагт эхэлж 22.00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд дөрвөн сая гаруй сонгогч сонгуулийн хэсгүүдэд саналаа өгөх юм байна.
Шотландчууд “Шотланд тусгаар улс болох ёстой юу?” гэсэн асуултанд хариулна. Хэрэв сонгогчдын дийлэнх нь эерэг санал өгвөл 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Шотланд тусгаар тогтнолоо зарлах юм.
Тусгаар тогтнолын тухай асуудлыг өнөөгийн Шотландын Ерөнхий сайд Алекс Сэлмонд бүр 2007 онд гаргаж тавьж байсан ч Их Британиас салан тусгаарлах санал асуулга явуулахаар төлөвлөж байгаагаа 2012 оны тавдугаар сард л зарласан юм.