“Wealth-X” компани болон “UBS” банк хамтран судалгаа явуулж аль улс тэрбумтныхаа тоогоор тэргүүлж байгааг тодорхойлжээ. АНУ тэрбумтныхаа тоогоор тэргүүлсэн бөгөөд 571 хүн байдаг аж. Харин Хятад 190 тэрбумтантай гэдгээр хоёрт бичигдэв.
Гуравт Их Британи, удаах байранд Герман орсон байна. Европт 775 тэрбумтан ажиллаж амьдарч байгаа ба тэдний нийт хөрөнгө 2.3 их наяд ам.доллараас давсан үзүүлэлттэй гарчээ. 2013 оны зургадугаар сарын байдлыг 2014 оны мөн үетэй харьцуулахад тэрбумнуудын тоо 2325 хүртэл өссөн байгаа юм.
Хөрөнгө өссөн үзүүлэлтээр Ази тив тэргүүлж, 52 хүний хөрөнгө нэг тэрбумаас давсан аж. Харин Хятадад 33 тэрбумтан амьдардаг юм байна. Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгө 7.3 их наяд ам.доллартай тэнцсэнээр дэлхийн эд баялгийн дөрвөн хувь нь тэдний гарт байгаа гэсэн тооцоог хийжээ. Хамгийн их хурдацтай баяжиж байгаа хүмүүс Азид амьдарч тэдний хөрөнгө нэг жилийн дотор 18.7 хувиар өссөн байгаа юм.
Судалгаа явуулсан компаниудын онцолсноор ихэнх тэрбумтнууд өөрийн хүч хөдөлмөрөөр хур их хөрөнгөө хураасан бөгөөд хэн нэгнээс өвлөж аваагүй аж.