Өнөөдөр Шотланд улсыг Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнээс гаргах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга явагдана.
Санал асуулга орон нутгийн цагаар 07.00-22.00 (манай цагаар 14.00-05.00) цагийн хооронд тус улсын 2608 санал хүлээн авах байранд явагдах юм.
Сонгогчид “Тийм” эсвэл “Үгүй” хэмээх хоёр хариултын нэгийг сонгох бөгөөд үр дүн нь орон нутгийн цагаар баасан гаригийн өглөө 06.00 цагт гарна гэж тооцоолж байна.
Санал асуулгад 4 сая гаруй иргэн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд энэ нь нийт сонгогчдын 97 хувийг бүрдүүлж байгаа аж. Иймд ажиглагчдын үзэж буйгаар энэ удаагийн сонгуульд иргэдийн зүгээс түүхэн дэх хамгийн өндөр ирц бүрдүүлж магадгүй юм байна.
Санал асуулгын албан ёсны үр дүнг Шотландын засаг захиргааны нийт 32 нэгжийн үр дүнг нэгтгэсний дараа танилцуулах ажээ.
Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан алслагдмал нутаг дэвсгэрээс саналын хайрцгийг тээвэрлэх ажилд хүндрэл учирч болзошгүй бөгөөд Шотландын ихэнх арлуудаас нисдэг тэрэг болон завиар зөөвөрлөхөөр төлөвлөж байна.
Та бүхэн шотландтай холбоотой мэдээ мэдээллийг цогцоор нь хүлээн авахыг хүсвэл ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.