“Бээжин +20 дүгнэх процесс: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” сэдэвт эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
1995 онд Бээжин хотод хуралдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас батлан гаргасан эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд анхаарал хандуулсан хөтөлбөрийн 20 жилийн ой тохиож байна. Энэ хурлаас гаргасан шийдвэрт үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 1996 онд “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.
Өнгөрсөн хугацаанд эх, нярайн эндэгдлийг 1990-ээд оны түвшнээс талаас илүү хувиар бууруулсан. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгсэлд зориулсан төсвийг Засгийн газар 50 орчим хувиар нэмсэн зэрэг амжилт гарчээ.
Ерөнхий дүнгээс нь харахад эх, нярайн эндэгдэл буурсан мэт боловч эндэгдлийн түвшин хот, хөдөөд болон амьдралын түвшнээс хамаарч ялгаатай байгаа аж. Төрөлтийн тоо эрс нэмэгдсэн нь сайн боловч үүнийг дагаад төрөх эмнэлгүүдийн ачаалал ихсэх, жирэмсэн, төрөх, төрсний дараах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хангалтгүй, эхчүүдийг ялгаварлах сөрөг хандлага түгээмэл байна.
Мөн охидын төрөлт, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн энэ цаг үед бид 20 жилийн өмнөх Бээжингийн үйл ажиллагааны үр дүнд Засгийн газраас өгсөн амлалтыг сануулах, энэ хүрээнд хүрсэн үр дүнгээ дүгнэх, боломжит шийдэлд хүрэх Үндэсний болон бодлогод нөлөөлөх Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.