GoGo.mn сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг АЗИЙН НААДАМ 2014-ийг сурвалжлахаар Инчёнд очоод байна
БНСУ-ын Инчён хотноо Азийн 17 дахь удаагийн наадмын нээлт өнөөдөр “Incheon Asiad main stadium” цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 18:00 цагт, Монголын цагаар 17:00 цагт болно.
“Тивийн олимп” хэмээгдэн дөрвөн жилд нэг удаа болдог нэр хүндтэй энэхүү наадамд манай улсаас спортын 23 төрөлд 250 тамирчнаа илгээсэн юм.
Та бүхэн спортын төрлүүд дээр дарж, тухайн төрөлд өрсөлдөх багийн танилцуулгыг хүлээн авна уу.
Манай GoGo.mn сайт тивийн олимпод оролцох тамирчдынхаа захыг мушгин суугаа эрхэм уншигчиддаа зориулан бүхий л мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжтой АЗИЙН НААДАМ 2014 тусгай цэс үүсгэн ажиллаж байна. Азийн наадамтай холбоотой мэдээ мэдээллийг уншигч Та ЭНД дарж хүлээн аваарай.
Дөрвөн жилд нэг удаа чуулдаг тивийн шилдгүүдийн наадамд нийт 45 улс орны 13 мянган тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Энэ удаагийн тивийн олимпийг манай Gogo.mn сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг сурвалжлахаар өнөөдөр Инчён хотод очоод байна.
Манай сэтгүүлчийн хувьд жүдо бөхийн 2011 оны Парис болон 2014 оны Челябинскын Дэлхийн аваргыг шууд дамжуулан сурвалжилсан туршлагатай билээ.
Азийн наадам есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Азийн наадмын эргэн тойронд дахь мэдээ, мэдээлэл, ярилцлага, гэрэл зургийг Үндэсний портал GoGo.mn сайт Та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно.
Тэмцээн уралдааны хуваарь: