Нийслэлийн удирдлага, холбогдох бусад байгууллагаас автомашины худалдаа эрхлэгчдийг аравдугаар сарын 1-н гэхэд албадан нүүлгэхээр мэдэгдсэн. Авто худалдааны төвийг 22-ын товчоонд байгуулах ажил бүтэлгүйтэж эхэлжээ.
“Ихээхэн зөрчил маргаан дагуулж эхэлсэн худалдааны төвийн хөрөнгө босгох, дэд бүтэц бусад дагалдах байгууламж, үйлчилгээ бий болгох олон асуудал хууль зөрчиж, дарангуйллын шинжтэй болж байна” хэмээн автомашин худалдаалагчид үзэж буй юм. Улмаар хот төлөвлөлт, ундны ус, замын хөдөлгөөн гэх мэт олон асуудалд сөргөөр нөлөөлөх уг шийдвэртэй холбоотой мэдээллийг Автомашин борлуулагчдын холбоо, зарим компанийн төлөөлөл өнөөдөр буюу 19-ний 12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ.