Энэ онд Нийслэл хот орон сууцны хороолол дотор болон нийтийн зам талбай орчмын таван байршилд нийт 3,5 км борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажилд Замын сангийн хөрөнгөөс 2,6 тэрбум төгрөг зарцууллаа. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эдгээр ажлын тендер зохион байгуулалтыг оны эхний хагаст багтаан дуусгаж шуурхай ажилласан байна. Одоогийн байдлаар 3-5 сард шалгарсан компаниудын гэрээ байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 100 хувь дуусч, комисст хүлээлэн өгч байна.
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамжаас Жигжиджавын гудамж орчимд “Наран тойром” ХХК, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦГ, Ган зам зочид буудлын орчимд “Нэмэх сүлжээ” ХХК, Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 21-р байр орчимд “Гэрэлт ой” ХХК, Чингэлтэй дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт “Есөн талст оргил констракшн” ХХК, Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэл “Набсан” ХХК тус тус борооны ус зайлуулах шугам хоолойг суурилуулж дуусгалаа.
Чингэлтэй дүүргийн 5-р хороо 2-р байрны оршин суугч П.Янжин “Манай энэ хавийн хэдэн байрны хооронд бороо орох бүрт хүн явах зайгүй нэлийтэл ус тогтдог байсан газарт борооны усыг зайлуулах шугам тавих ажил энэ зун хийгдсэн. Наадмын өмнөөс газар шорооны ажил эхлэж байсан. Зуслангаас буугаад ирэхэд ажил нь дууссан байна. Сураг сонсоход манай 5-р хороо бас 6-р хорооны орон сууцны хороолол доторх бүх замын хажуугаар борооны ус зайлуулдаг шугам хийж өгсөн юм билээ. Одоо бороо ус орохоор шавар шалбаагнаас айлтгүй, нарийн тоос шороо босохооргүй болсон” гэлээ.