Манайхан дээд боловсролын стандартын тухай ярьдаг болохоос биш мэргэжлийн боловсролын стандартын тухай саяхныг болтол төдий л ярьж байгаагүй.
Тэгвэл энэ онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүнээр манай улс элсч, улмаар World skills буюу мэргэжлийн боловсролын дэлхийн стандартыг Монголд боловсруулсан билээ. Тэрхүү дэлхийн стандартыг боловсруулалцаж, эрхзүйн орчныг нь бүрдүүлэхэд бодлогын төвшинд ажилласан хүн бол Ч.Энхбаатар.
Өдгөө тэрээр Төв аймгийн Заамар сум дахь МСҮТ-ийн захирлын албыг хашиж байна. Нэг ёсондоо тэрээр хууль эрхзүйн хүрээнд тодорхой болсон зүйлээ практик дээр хэрэгжүүлэхээр энэ албанд хүсэлтээрээ иржээ. Ингээд мэргэжлийн боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан Ч.Энхбаатартай сургуулийнх нь талаар ярилцлаа.
Ирэх онд Монголд болох ур чадварын тэмцээнд гагнуур, барилгын өрөг, засал чимэглэл, хуурай хийц, загвар зохион бүтээх, эсгүүр, оёдлоор айргийн тавд орно.
-Мэргэжлийн боловсролын байгууллагуудын VIII бага хурлын үеэр “Мэргэжлийн боловсролын дэлхийн стандартыг нэвтрүүлэхэд танай сургууль түүчээлээрэй” гэдэг үүргийг авсан гэсэн. Энэ салбарт олон жил ажилласан хүнийх нь хувь өгсөн үүрэг байв уу, сургуулийн бааз суурийнх нь хувьд уу?
-Аль аль нь. Энэ сургууль Заамар сумын дөрөвдүгээр багт байдаг. Тиймээс багийн засаг захиргаа хажуудаа, эргэн тойрон мал ах ахуйтай. Баруун хойшоо 50 км-т өнөөх алттай Заамар байдаг. Бид бол тосон Заамарт нь байдаг. Ган, зуд мэддэггүй, газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой хөрстэй. Хэр баргийн газрыг голоод ургадаггүй артишок тэнд ургадаг гээд бод л доо. Энэ сургуулийн нэг давуу тал нь төв магистралаасаа 50 км-ийн зайд байдаг.
Өөрөөр хэлбэл, вакумжуулсан орчинтой. Хичээлдээ бүрэн төвлөрөх боломжтой гэсэн үг. Хоёрдугаарт эргэн тойрон төмс хүнсний аж ахуйтай. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх бааз нь дэргэдээ гэсэн үг. Бид одоо байгаа хүчин чадал дээрээ нэмж, 150 га-г нэмэлт туршилтын талбай болгохоор кадастрын албаар баталгаажуулсан. Тэнд үр тариа, рапс туршилт журмаар тариалж, хүүхдүүддээ дадлагажуулах боломжтой.
-Практик орчин дэргэдээ байгаа нь гол давуу тал санагдаж байна?
-Ерөөсөө онол, практик зэрэгцээд л явчихаж байгаа байгүй юу. Онол нь 20-30 хувь, практик 70-80 хувь. Засгаас барьж байгаа бодлого угаасаа тийм. Дэлхийн стандарт ч ийм. Дээр нь бид World skills-ийг Монголын хөрсөнд буулгах гэж байгаагийн хувьд хамгийн гол анхаарах зүйл нь хэлний мэдлэг.
Бидний цаашдын зорилго хойд хөрштэйгөө шипийн харилцаагаа сэргээнэ. Урд хөрштэйгөө ч мөн адил харилцааг бий болгоно.
Мэргэжлийн англи хэлтэй байх шаардлага нь эхний алхам учраас Англи, Орос, Герман, Монгол хэлний мэргэжлийн толь бичгийг Цагаан сараас өмнө гаргах төлөвлөгөөтэй байгаа. Би цөөнгүй ном гаргаж байсан дээр туршлага дээрээ мэргэжлийн багш нарын дэмжлэгтэй энэ толь бичгийг гаргахад бүрэн боломж байгаа учраас итгэлтэй хэлж байна. Тиймээс бүх багш, сурагчдыг мэргэжлийн англи хэлтэй болгохыг зорьж байна. Дээр нь орос хэлийг заавал заана.
Сая ОХУ-ын ерөнхийлөгч Путин манай улсад маш айлчиллаа. Бидний цаашдын зорилго хойд хөрштэйгөө шипийн харилцаагаа сэргээнэ. Урд хөрштэйгөө ч мөн адил харилцааг бий болгоно. Ер нь багш, сурагчдынхаа нүдийг тайлж, хэлнийг мэдлэгийг дээшлүүлэхэд гадаад харилцаа маш чухал.
-Мэргэжлийн боловсролын стандартыг нэвтрүүлэхийн тулд танай сургууль олон шинэлэг зорилт дэвшүүлсэн байна. Эндээс тодруулбал?
-Нэгдүгээрт бид вакум орчныхоо давуу талыг ашиглаад өдөр тутмын харилцаан дээр англиар ярьж хэвшээд эхэлсэн. Жишээ нь би багш сурагчидтайгаа ярихдаа зориуд “Би Монголоор ойлгохгүй байна. Англиар хэлээтэх дээ” гэдэг юм. Ингэхээр хүмүүс сонирхож урамшдаг. Дараагийн зорилт бол World skills-ийн дүрэм, ёсзүйн бичиг баримтуудыг мөрдөж хэвших. World skills бол манай салбарын хувьд Ганжуур Данжуур л гэсэн үг шүү дээ. Тиймээс үүнийг мөрдөөд хэвшбэл дэлхийн мэргэжлийн боловсролын стандарт бүрдэж эхэлж байна гэсэн үг.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суралцах боломжийг тэгш хангахын тулд тэдэнд зориулсан сургалт явуулна. Одоогоор зориулалтынх нь орчныг нь тохижуулж байна. Өмнө нь манайд залуу малчны сургууль гэж байсан. Тэр уламжлалыг бид дахин сэргээнэ.
Бид өнгөрсөн арваннэгдүгээр сард Итальд болсон НҮБ-ын дэргэдэх дэлхийн олон улын хөдөлмөрийн байгууллагын хурал дээр нэг илтгэл тавьсан юм. Тэр илтгэл “Мянган эрдэмтэй малчин” нэртэй байсан учраас хүмүүс их сонирхож байсан л даа. Зарим нь бүр “Мянган эрдмийг нь тоолоод өг дөө” гэсэн. Тэгэхээр нь би “Тоолж болно. Харин та нар зарим эрдмийг нь ойлгохгүй” гэсэн. Мал аж ахуй бол манай ажил олгогч том салбар. Тиймээс ардын уламжлалт ухаанаа сэргээх ёстой.
-Ирэх онд болох дэлхийн ур чадварын олимпиад монголчууд анх удаагаа оролцох эрхээ авсан гэсэн. Энэ бас нэг дэвшил болов уу?
-Тэгэлгүй яахав. Манай сургууль хэд хэдэн мэргэжлийн чиглэлээр ойрын хугацаанд амжилт гаргах зорилт тавиад байгаа. Тодруулбал нь ирэх онд Монголд болох ур чадварын тэмцээнд гагнуур, барилгын өрөг, засал чимэглэл, хуурай хийц, загвар зохион бүтээх, эсгүүр, оёдлоор айргийн тавд орно. Мөн 2017 он Арабын Абу Дабид болох Дэлхийн ур чадварын тэмцээнд Заамарын хүүхдүүд Монголоос төлөөлж орох шигшээ багт орсон байна гэсэн зорилт тавьсан.
Төв аймгийн Заамар суманд дахь МСҮТ-тэй холбоотой тоон баримт.
180 км- Улаанбаатар хот Заамар дахь МСҮТ хоёрын зай
1968 он-Малчны сургууль
1968 он-Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль
1992 он- БСШУЯ-ны харъяа МСҮТ
2013 он-Хөдөлмөрийн яамны харъяа МСҮТ нэртэйгээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
7000 гаруй- Малчны сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн тус сургуулийн 45 жилийн түүхэнд бэлтгэн гаргасан мэргэжлийн боловсон хүчний тоо.
50 орчим-Багш, ажилчдын тоо
204-Энэ тооны суралцагчийн дотуур байр, спорт заалтай
420-Энэ тооны хүчин чадалтай хичээлийн байртай.
40 –хүний суудалтай номын сантай
7000 гаруй-номын фондтой
100-хүний суудалтай хоолны газар
5 га-ногооны талбайтай
150 га-тариалангийн талбайтай
2-нарийн ногоо, жимс жимсгэнэ хүлэмжтэй.
1000-толгой малтай
9-онолын кабинеттэй.
6-үйлдвэрлэл сургалтын дадлагын лабораторитой
70-хүний лекцийн танхимтай
1-жолооны авто дромтой
Заамар дахь МСҮТ нь 2.5 жилийн мэргэжлийн боловсрол олгох сургалтаас гадна 10 сарын мэргэжлийн сургалт, 21-45 хоногийн түр сургалтыг явуулж байна. Үүнд 2.5 жилийн мэргэжлийн боловсрол сургалтын мэргэжлийн чиглэл болон давуу талыг доорхи хүснэгтээс харж болно.
№ |
Мэргэжлийн нэр |
Тайлбар |
1 | Фермерийн аж ахуй эрхлэгч /ГТ-МАА/, |
|
2 | Автомашины засварчин | |
3 | Тогооч | |
4 | Барилгы засал чимэглэлч | |
5 | Гагнуурчин |
Мэргэжлийн сургалт – 10 сар
№ |
Мэргэжлийн нэр |
Тайлбар |
1 |
Тогооч |
|
2 |
Барилгын засал чимэглэлч |
|
3 |
Гагнуурчин |
|
4 |
Оёдолчин |
|
5 |
Ойжуулагч |
|
6 |
ХАА-н машин механизмын засварчин |
|
7 |
Хүнд машин механизмын оператор |
|
8 |
Эрчимжсэн МАА-н фермер |
|
9 |
Малын асаргаа санитар |
Түр сургалт- 21-45 хоног
№ |
Мэргэжлийн нэр |
Тайлбар |
1 |
Тогооч |
|
2 |
Талх нарийн боовчин |
|
3 |
Гагнуурчин /Хийн ба цахилгаан/ |
|
4 |
Оёдолчин |
|
5 |
Ойжуулагч |
|
6 |
ХАА-н машин механизмын засварчин |
|
7 |
Бульдозерчин |
|
8 |
Барилгын засал чимэглэлч |
Товч танилцуулга: Төв аймаг Заамар сум дахь МСҮТ нь Улаанбаатар хотоос 180 км зайд оршдог, баруун зүгийн магистрал, МАА, Газар тариалангийн уламжлалт сургалттай сургууль. 1968 онд малчны сургууль, 1969 онд ХАА-н техник мэргэжлийн сургууль, 1992 оноос БСШУЯ-ны харьяа, 2013 оноос Хөдөлмөрийн яамны харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон.
45 жилийн түүхэнд 7000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргасан. Захиргаа аж ахуй, сургалтын алба, санхүү, үйлчилгээний бүтэцтэй 50 гаруй ажилтан багш нартай.420 хүний 2 давхар хичээлийн байр, мастерийн газар, 204 хүний дотуур байр, спорт заалтай, 40 хүний суудалтай номын сан, 7000 гаруй номын фондтой
100 хүний суудалтай хоолны газартай. 5 га туршилтын талбай, 150га тариалангийн талбай, Нарийн ногоо, жимс жимсгэний 2 хүлэмжтэй 1000 толгой малтай, Онолын 9 кабинет, үйлдвэрлэл сургалтын 6 дадлагын газар лаборатори, 70 хүний лекцийн танхим, жолооны сургалтын автодромтой.
Холбоо барих утас : 99208821