“ИНЧЁН -2014” Азийн наадам хөшгөө нээгээд буй. Өнөөдөр манайхаас дөрвөн төрөлд тамирчид өрсөлдөх учиртай. Тэгвэл Азийн олимпийн наадамд манай чөлөөт бөхийн тамирчид тун ч сайн оролцож байсан түүхтэй юм.
Азийн спортын наадамд эрэгтэй бөхчүүд 1974 оноос хойш 10 дахь удаа оролцож байна, 1986 онд БНСУ-ын Сөүл хотод Азийн спортын наадмыг өнжсөн байдаг. Эмэгтэй бөхчүүд 2002 оноос хойш 4 дэх удаа оролцож байна.
Манай бөхчүүд Азийн спортын наадмаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 9 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж байсан. Харин эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд нэг алт, нэг мөнгө 7 хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл сонгомол барилдааны төрөлд нэг мөнгө, дөрвөн хүрэл, элсний чөлөөт бөхийн төрөлд 1 алтан медаль, нийтдээ алтан медаль 11, мөнгөн медаль 16, хүрэл медаль 22, бүгд 49 медаль хүртээд байгаа юм.
Азийн спортын наадмаас чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх нар 1974 онд, анхны мөнгөн медалийг З.Ойдов, Д.Сэрээтэр нар 1974 онд, анхны хүрэл медалийг О.Энхтайван 1974 онд, эмэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг Г.Наранчимэг 2010 онд, анхны мөнгөн медалийг О.Насанбурмаа 2010 онд, анхны хүрэл медалийг Ц.Энхжаргал. Н.Отгонжаргал, О.Мягмарсүрэн нар 2002 онд авчээ.
Азийн спортын наадмаас З.Ойдов /алт, мөнгө/, Д.Цэрэнтогтох /алт, мөнгө/, Ц.Цогтбаяр /алт, хүрэл/, Ц.Энхжаргал /хошой хүрэл/, Н.Отгонжаргал /хошой хүрэл/ нар хошой медаль, ах дүү Ц.Хобаяр, Ц.Цогтбаяр нар медаль хүртсэн байна.
2014 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Азийн спортын наадмаас Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар алт, О.Насанбурмаа, Ж.Чулуунбат нар мөнгө, Д.Гомбодорж, П.Өсөхбаатар нар хүрэл медаль нийт 6 медаль хүртэж багаараа дөрөвдүгээр байр эзэлж байжээ.