Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээврийн салбарт “Ухаалаг Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Дата Карт консерциум”-ын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын талаас Топ групп, Нама-Оч, Дата карт сервис, Жи-Мобайл, Худалдаа хөгжлийн банк, БНСУ-аас Zeus, Amola, Fores, KSCC компаниуд нэгдэж “Дата Карт консерциум” –ыг байгуулсан ба тэд хамтран “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлэх юм.
Нийтийн тээврээр зорчигчдод автобус буудал дээр ирэх, хөдлөх цагийг мэдээлж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Төслийн хүрээнд Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээлэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь нийтийн тээврийн автобусуудад GPS суурилуулж, хаана, хэдэн цагт, ямар маршрутаар явж байгаа талаар бүрэн мэдээллийг нэгдсэн төвөөс авах нөхцөл бүрдүүлнэ. Ингэснээр автобусны чиглэл, маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой байдлаар төлөвлөх боломжтой болно.
Мөн автомат төлбөр хураалтын системийг хэрэгжүүлснээр автобусны билетийг цахим карт болгож, тодорхой хугацаатайгаар цэнэглэн автобусаар үйлчлүүлэхдээ картаа уншуулан төлбөрөө төлдөг байх зарчимд шилжих юм. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр автобусанд эвдрэл, саатал гарсан тохиолдолд жолооч товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирэх зэрэг давуу талтай.
Харин зорчигчдод автобус буудал дээр ирэх, хөдлөх цагийг мэдээлж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангана гэж төсөл хэрэгжүүлэгч тал онцолж байгаа юм.
Төслийн санхүүжилтийг хэрэгжүүлэгч консерциумаас хариуцаж байгаа бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сараас иргэд цахим төлбөрийн картаар ухаалаг автобусаар үйлчлүүлэх юм байна.