Энэ долоо хоногийн тоймыг дахиад л спортын үйл явдлаар эхлүүлэх нь.
Дөрвөн жилд нэг удаа болдог, тивийн олимп хэмээгддэг Азийн наадам 2014 наадамд Монголчууд тун амжилттай оролцож байна. Хамгийн их хүн амтай энэ тивийн хамгийн цөөхөн хүн амтай улсуудын нэг болох Монголчуудын маань дундаас торойн гарч ирсэн охид, хөвгүүд ийнхүү улсынхаа нэрийг дуурсгаж байгааг бахархан дурьдахгүй гээд яах билээ. Аравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх Азийн наадмын эхний өдрүүдэд Монгол Улс медалийн чанараараа эхний гуравт орж байна. Энэ бидний бахархал биш гэж үү.
Үндэсний портал GoGo.mn сайт Монголчуудын бахархал болсон залуусынхаа захыг мушгин суугаа ард түмэндээ зориулан Азийн наадмыг шууд дамжуулан хүргэж, АЗИЙН НААДАМ: 2014 цэс нээгээд байгаа билээ. Та бүхэн ЭНД ДАРЖ нэвтэрснээр, дөнгөж медаль хүртээд буй тамирчдынхаа хамгийн анхны ярилцлагуудыг хүлээн авахын зэрэгцээ, газар дээрээс нь хийсэн видео, фотог үзэж, тэмцээний мэдээллүүдийг хүлээн авах боломжтой. Манай сэтгүүлч У.Бадамцэцэг БНСУ-ын Инчён хотноо томилолтоор ажиллаж байна.
Мөн АЗИЙН НААДАМ: 2014 цэс, шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр НАРАН ГРУПП ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
GoGo.Cafe ярилцлагын буланд маань энэ долоо хоногт хоёр зочин уригдлаа. “Эх хэлээ л сурсан бол англи хэл сурна. Чи энэ хорвоод хэлгүй ирсэн шүү дээ” хэмээсэн “JET SCHOOL OF ENGLISH” сургалтын төвийн менежер Ц.Чинзоригийн сонирхолтой ярилцлагыг ЭНД ДАРЖ унших боломжтой. Түүний ярилцлагыг манай сайтын сэтгүүлч Э.Энхмаа хийсэн юм.
Мөн өөрийгөө ялан дийлж, турахын зэрэгцээ амьдралаа бүхлээр нь өөрчилж чадсан бүсгүй Д.Ичинхорлоо энэ долоо хоногт интернэт ертөнцийг байлдан дагууллаа. Тэрээр маш олон хүнд турах, амьдралдаа цоо шинэ өөрчлөлт гаргах эрч хүчийг өгсөн биз ээ. Мөн түүний эрүүлээр турсныг манай сайтаас уншсан Нийслэлийн эрүүл мэндийн газраас шагнахаар болсон тухайгаа ч бидэнд дуулгасан юм. Д.Ичинхорлоо бүсгүйд амжилт хүсэхийн зэрэгцээ, түүний ярилцлагыг та бүхэн уншихыг хүсвэл ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү. Түүнтэй манай сурвалжлагч Д.Нямдарь ярилцсан юм.
Даатгуулагч бүр жилд 1.8 САЯ ТӨГРӨГИЙН хөнгөлөлт авах ЭРХТЭЙ байдгийг ТА МЭДЭХ ҮҮ? Энэ талаар манай сэтгүүлч Г.Одгарав асуудал хөндөн, сурвалжлага бэлтгэсэн юм. Хүн бүхэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал цалингаасаа суутгуулаад л байдаг. Гэтэл үнэндээ бид үр шимийг нь хүртэж чаддаг бил үү? Гэтэл багагүй хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг аж. Манай сэтгүүлч Г.Одгаравын асуултанд мэргэжилтэн нь “хэрвээ энэ талаар олон хүн мэдчихвэл эмнэлэгийн ачаалал дийлдэхээ байна. Тийм болохоор тэр бүр мэдээлдэггүй” гэж хариулсан байх юм. Иргэн бүр мэдэх эрхтэй. Иргэнд зориулсан хууль, дүрэм гаргасан л бол түүнийгээ сурталчилж, иргэдэд хүргэх нь дунд шатныхны хийх ёстой ажил. Гэтэл хүмүүст мэдэгдэж болохгүй гээд суугаад байж болно гэж үү. Ингээд танд ямар боломж байгаа талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай. Үндэсний портал GoGo.mn сайт иргэн Таны мэдэх эрхийг ханган ажилладаг, ажилласаар ч байх болно.
“Хүүхдүүд алга болоод байна, манай хүүхдийг олж өгөөч, машинтай хүмүүс хүүхэд суулгаад аваад явчихлаа, анхаар” гэж ирээд л фэйсбүүкт элдэв пост хичээлийн шинэ жил эхэлснээс хойш цөөнгүй тарж иргэдийг айлгав. Харин Цагдаагийн ерөнхий газраас энэ нөхцөл байдалд хариулт өгч, байдлыг намжааж, иргэдийн түгшүүрийг арилгав. Эцэг эхчүүд хүүхдээ алга болсон даруйд цагдаагийн газарт мэдэгдэхийн зэрэгцээ фэйсбүүктээ постолчихно. Хүүхэд нь найзындаа тоглох, эсвэл гадуур явах гээд “ажлаа дуусгасны” дараа гэртээ эргэн ирэхэд нь эцэг эх нь харин баярласандаа өнөөх постоо устгахаа мартчихдаг, эсвэл устгахаас нь өмнө хэдийнээ хэдэн зуу шэйрлэгдэн тарсан байна. Цахим ертөнцийн мэдээлэл гэдэг яг л шуурга шиг дэгдэн тархдагийг хүмүүс ойлгож ухаарахад гэмгүй. Тиймээс фэйсбүүктээ шэйрлэхээсээ өмнө Цагдаагийн газарт мэдэгдэж байхыг санууллаа. Мэдээж эрдэнэ мэт хайрлах алаг үрсээ алга болонгуут, хэн ч гэсэн сандарч байж болох бүхий л аргаа хэрэглэх нь ойлгомжтой. Гэвч олдсон бол эргээд олдсон талаараа мэдээлдэг, алга болсныг нь шэйрлэдэг хүмүүс олдсон гэдгийг нь ч эргээд шэйрлэдэг болчихвол олныг айлгахгүй болох биз ээ.
Улстөрийн ертөнц ажин түжин байна. Гэвч энэ тийм ч удаан үргэлжлэхгүй. Засгийн газар энэ долоо хоногт хуралдсан ч хоёр улсын төрийн тэргүүний айлчлалыг дүгнэснээс өөр дорвитой зүйл ярьсангүй. Манай гол санхүүжүүлэгч Дэлхийн банкны захирал солигдож, Ерөнхий сайд 500 мянган шувууны үйлдвэрийг нээн тууз хайчилснаас өөр онцлох зүйл болсонгүй. Засгийн газрын бүтцийн талаар яригдах болов уу гэтэл ч таг. Харин Засгийн газрын бүтцийн талаар зарим хэвлэлийн гаргасан мэдээллийг Хэвлэл мэдээллийн албанаас нь няцаасан юм.
Цахим өртөө Төрийн бус байгууллага, Гадаад хэргийн яамнаас санаачлан “Бүтээлч хамтын ажиллагаа” чуулганыг зохион байгууллаа. Гадаадад байгаа монголчуудаа сонсох, энэ талаар Төр, төрийн бус байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан анхны чуулган амжилттай болж өнгөрсөн. Тодорхой үр дүн гарна хэмээн найдья. Үгүйдээ л цаашид ийм юм хийх хэрэгтэй юм байна гэдгийг төр засгийнхан ойлгосон байлгүй дээ. Гадаадад төрж өсч буй монгол хүүхдүүдийн боловсролын асуудал хамгийн хурцаар тавигдсан, мөн давхар иргэншил. Боловсролын яамны газрын дарга Насанбаяр чуулганд оролцсон бөгөөд бас л олны дургүйцлийг хүргээд авсан. Давхар иргэншлийн хувьд гадаадад байгаа монголчууд маань монгол шиг цөөхөн хүн амтай оронд энэ нь эрсдэлтэй гэдгийг ойлгож буйгаа илэрхийлж, харин зөв арга замаар энэ асуудлыг шийдэж болох юм гэсэн санааг дэвшүүлсэн. Хурал чуулган болж л байдаг. Гагцхүү зохих үр дүн л чухал юм. Тиймээс дахиад хэлэхэд нэгийг ойлгосон байгаасай. Та бүхэн ШУУД мэдээтэй ЭНД ДАРЖ танилцах боломжтой.
Тоймоо ингээд дуусгая. Төгсөлд нь Азийн наадамд оролцож буй тамирчиддаа амжилт хүсье.