Туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Батхүү Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт БНСУ-ын тамирчинд ялагдсан бол Э.Дөлгөөн Азийн хошой аварга БНХАУ-ын тамирчинд ялагдлаа.
Манай тамирчид хэсэгтээ тус бүр хоёр ялалт байгуулаад байсан юм. Монголын хоёр сэлэмчин томоохон тэмцээний хасагдах шатанд үлдсэн анхны тохиолдол нь Азийн наадам болж байгаа аж.
Харин эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд Б.Ариунзаяа хэсгээсээ шалгарсангүй. Маргааш эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Цолмон, Б.Гэрэлмаа нар тулалдах юм.
"Азийн наадам 2014" шууд сурвалжлагын ивээн тэтгэгч:
"НАРАН" групп
"ТАВАН БОГД" ХХК