Жаахан охидыг насанд хүрээгүй байхад нь хүнтэй гэрлүүлдэг тухай бид олон сонсож байсан. Харин хөвгүүдийг эрт гэрлүүлдэг тухай мэдээлэлд судалгааныхан ч, хүмүүс ч анхаарал хандуулдаггүй.
Панилал Ядев гэрлэлтийнхээ талаар төдий л олон зүйл санадаггүй аж. Харин тэр өөрөөсөө нэг насаар дүү, 7 настай Ражкумаритай сүй тавьж байснаа маш тод санадаг. Эцэг эх нь хүүхдүүдээ сүй тавиулсан ч зургаан жилийн турш уулзуулагүй юм байна. Хүүг 14 нас хүрэхэд тэдний хуримын ёслолыг үйлджээ. Энэ үеэс охин сургуулиа орхиж, гэрийн ажил хийх болсон бөгөөд хүүг аравдугаар ангид ороход тэд анхны хүүхдээ өлгийдэн авав.
Ядев хүүхдээ тэжээхийн тулд сургуулиасаа гарч, ажил хийж эхэлжээ. Тэрээр энэ тухай эргэн дурсахдаа “Намайг аравдугаар ангид сурч байхад манай ангийн хүүхэд инженерийн чиглэлээр коллежид сурах гэж байгаагаа хэлж байв. Тэгэхэд надад их ичгэвтэр бас гунигтай санагдаж байлаа. Хэрвээ бидний эцэг эх бага насны хүүхдүүдээ гэрлүүлээгүй бол бидний амьдрал тэс өөр байх байсан юм. Би инженерийн сургуульд сурахыг хүсэж байлаа. Хэрвээ бид хоёр сургуулиа төгссөн бол гэр бүл зохиохдоо илүү туршлагатай, хянуур хандах байж дээ гэж боддог. Ер нь хүүхдийг багад нь гэрлүүлэх нь тэдний ирээдүйг сүйтгэж байгаа хэрэг” гэсэн юм.
Өдгөө 25 настай Ядев Нэгдсэн улсын тусламжийн байгууллагатай хамтран Непал дахь насанд хүрээгүй хүүхдүүдийн гэрлэлтийн эсрэг “Типпинг Пойнт” кампанит ажлыг өрнүүлж байна. Тэдний гэр бүл өнгөрсөн хугацаанд дөрвөн хүүхэдтэй болжээ.
ЮНИСЕФ-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар эрчүүдийн 156 сая нь хүүхэд ахуйдаа гэрлэсэн гэж гарсан байна.
Гэхдээ ахин хэдэн арван сая хөвгүүд гэрлэлтээ батлуулсан нь тодорхойгүй хэвээр. Ийм хөвгүүд олигтой ажилгүй байдаг бөгөөд тэд гэр бүлээ тэжээхийн тулд хар ажил хийн, боловсролгүй үлддэг.
Судалгаагаар өдөр бүр ядуу буурай орнуудад 39 мянга орчим охид нөхөрт гардаг гэжээ. Өмнөд Азид гэхэд 15-19 настай охидын дунд явуулсан судалгаагаар 30 хувь нь гэрлэсэн байгааг тогтоосон бол хөвгүүдийн хувьд энэ тоо 5 хувь байсан юм.
Харин Энэтхэгт судалгааны хариу эсрэгээрээ гарчээ. Энэтхэгийн засгийн газар 21 нас хүрсэн эрэгтэй, 18 нас хүрсэн эмэгтэйг гэрлэх нас биед хүрсэн гэж үздэг. Гэтэл 2012 онд зөвхөн Мадиа Прадеш дүүрэгт явуулсан судалгаагаар хөвгүүдийн 18.9 хувь нь насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн бол охидын 12.5 хувь нь гэрлэсэн байжээ.
Хамгийн гол нь хүүхдүүдийг гэрлүүлж байгаа нь зөвхөн охидын эсвэл хөвгүүдийн тухайд биш, хүний эрх, орчин үеийн нийгэм, иргэншлийн том асуудал учир яаралтай дорвитой арга хэмжээ авах ёстой юм.
Эх сурвалж: Thedailybeast.com