Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын ажлын тендер шалгаруулалт гүйцэтгэлд шалгалт хийсэн талаар танилцуулга сонслоо. Уг асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу есдүгээр сарын 10-наас 16-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боловсролын салбарын их засварын ажлын зохион байгуулалтад хяналт шалгалт хийжээ.
Мөн цэцэрлэгийн барилгын засварт төсөв зохиохдоо ажлын тоо хэмжээг зөв тодорхойлоогүй дутагдлууд илэрчээ.
Энэ оны төлөвлөгөөгөөр нийслэлийн найман дүүргийн 39 барилга, байгууламжид засвар хийгдэхээс 20 сургууль, 19 цэцэрлэгт их ажлын тендер зарлагдаж, гүйцэтгэхээс 8 сургууль, 3 цэцэрлэгийн ажил өнөөдрийг хүртэл тендер шалгаруулалтын шатанд байна.
Харин сургууль цэцэрлэгийн засварын ажлын явц есдүгээр сарын 10-16-ны байдлаар 93 хувьтай байна гэлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн найман дүүргийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боловсролын салбарын 32 ажлын 2,8 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө чанартай шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон.
Зарим сургууль цэцэрлэгийн засварын ажил хугацаандаа дуусаагүй нь тендер шалгаруулалтын аргыг зөв сонгоогүйгээс нэг компани хоёр тендерт зэрэг шалгарч, ажиллах хүч хангалтгүйгээс засварын ажлыг удаашруулах, Нийслэлийн Боловсролын газраас Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн их засварын ажлыг тухайн оны төсөвт зураг төсөвгүй ажлын санал оруулсан зэрэг шалтгаантай байжээ. Мөн цэцэрлэгийн барилгын засварт төсөв зохиохдоо ажлын тоо хэмжээг зөв тодорхойлоогүй дутагдлууд илэрчээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд одоо үргэлжилж буй сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг яаралтай дуусгах, цаашид дээрх алдааг гаргахгүй байхад анхаарч холбогдох хүмүүст анхааруулга хүргүүлэхийг шалгалтын ажлын хэсэгт үүрэг болголоо.