УИХ дахь АН–ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ өдрүүдэд говийн аймгуудад ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн лхагва гарагт Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд ажиллаж, хөрөнгө оруулалтын ажилтай танилцан, тус аймгийн иргэдтэй уулзлаа.
Дараа нь Замын-Үүд суманд Эдийн засгийн чөлөөт бүсийн нөхцөл байдалтай танилцсан юм. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой, Цогтцэций суманд байрлах Тавантолгой, Эрдэнэс тавантолгой, Энержи ресурсын Ухаа худагийн ордтой танилцлаа.
Монгол улсын эдийн засгийн 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнэ энэ оны сүүлч гэхэд дэлхийн зах зээлд өсөх хандлагатай байна. Ингэснээр зогсонги байдалд ороод байсан Оюу толгой компани зэсийн баяжмалаа өмнөд хөршид экспортлох боломжтой бол “Эрдэнэс-Тавантолгой” компани “Чалко”-ын өрийг энэ ондоо дуусгаж, экспортоо эхлэхэд бэлэн болжээ.
Өнөөдрийн байдлаар Оюутолгой компанийн ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын борлуулалт хэвийн явагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Харин орон нутгийн өмчит “Тавантолгой” компани одоогоор 280 га талбайд үйл ажиллагаа явуулж байна.
Жилдээ 6.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч энэ жил эдийн засгийн байдлаас хамааран дээрх тоонд хүрч чадаагүй байна. Гэхдээ аймгийн төсвийн 50-60 хувийг төвлөрүүлж, нүүрсээр хангасаар иржээ. Үйлдвэрийн 51 хувь нь орон нутгийнх учраас нутаг оронд наалдах зүйл их. Мэдээж, замын тариф, нэг цонхны бодлого зэрэг тулгамдсан асуудал байгаа ч ямар нэг саадгүй олборлолт хийж, уурхайн амнаас нүүрсээ 35 ам.доллараар борлуулж байна.
Бүлгийн даргын дараагийн танилцсан газар бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК.
Тус компанийн олборлолт явуулж буй талбайд 6.8 тэрбум тоннын нөөц бийг судалгаагаар тогтоожээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК баруун, зүүн цанхи гэсэн хоёр талбай дээр олборлолт явуулдаг ч одоогоор Зүүн цанхийн олборлолт зогсонги байна. Учир нь энэ талбайд гадны хөрөнгө оруулалттай компани нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар олборлодог нь хэтэрхий алдагдалтай ажиллах шалтгаан болсон байна. Тиймээс гэрээг цуцалж, олборлолтыг нь зогсоожээ.
Баруун Цанхийн хувьд үндэсний хөрөнгө оруулалттай дотоодын компаниуд 34 ам.долларын өртгөөр олборлолт явуулж, ашигтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний компаниудын чадавхид тулгуурлаж, уул уурхайн салбар ашигтай ажиллах боломж байгааг албаныхан онцолж байсан юм.
Уул уурхайн салбарт буруу бодлого тогтсоны нэг жишээ нь гадаадын компанитай гэрээ хийж, дотоод нөөц бололцоог ашиглаж чадахгүй байгаа нь эндээс харагдаж байгааг Д.Эрдэнэбат дарга энэ үеэр онцолж байсан юм. Гэхдээ энэ жил уул уурхайн компаниуд ашигтай ажиллах ямар ч боломжгүй тул хэрхэн алдагдалгүй ажиллах вэ гэдэгт л бүх анхаарлаа хандуулж байгаа аж. Учир нь нэг тонн нүүрс 35-40 ам.долларын үнэтэй байна. Үнийн энэ уналт төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанид илүү нөлөөлжээ.
2008-2012 онд Засгийн газрын БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээ ёсоор өр барагдуулах үүргийг Эрдэнэс Тавантолгой компани дангаараа үүрүүлсэн байна. Одоогоор 110 сая ам.долларын өр үлдсэн юм байна. Зах зээлийн үнэ ханшаас хамаараад гурван сая тонн орчим нүүрс олборлосноор өрөө бүрэн барагдуулахаар тооцоолж байгаа ажээ. Цаашдаа төр ийм муу менежер байж болохгүй гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон байна.
Тэрээр “Энержи ресурс”-ын Ухаа худгийн олборлолтын үйл ажилгаатай ч танилцлаа. Тус компани өнгөрсөн 7, 8 дүгаар сард үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Учир нь бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл дутмаг болсноор баяжуулсан нүүрс нь талбайд хуримтлагдаж, олборлолт явуулах боломжгүй болжээ. Харин есдүгээр сараас үйл ажиллагаа нь хэвийн байдалд оржээ.
Тус компани түүхий нүүрс гадагш гаргадаггүй. Нүүрсээ баяжуулдаг гэдгээрээ онцлог. Одоогоор баяжуулсан нүүрсний борлуулалт хэдий бэрхшээлтэй ч 68-70 ам.долларын үнээр борлуулж буй юм байна. Баяжуулсан нүүрсээ ийм бага үнээр гаргаж байгаа нь хүндрэлд оруулж байгаа ч ашиг харах бус хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд ийнхүү ажиллаж буй юм байна.
“Энержи ресурс”-ын талбайн нийт нөөц 435 сая бөгөөд өрдийн нөхцөлд үйл ажиллагаа явуулбал жилдээ 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай аж.
Өнгөрсөн жил 10 орчим мянган тонн нүүрс олборлосон бол энэ оны эхний зургаан сард 3.6 сая тонн нүүрс олборложээ.
Энэ мэт хүндрэлүүд уул уурхайн салбарыг нөмөрсөн ч дээрх компаниуд хэвийн ажиллаж байна.