АНУ-ын Төрийн Департаментаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2011 оноос хойш хэрэгжүүлж буй “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” (EXBS) хөтөлбөрийн дагуу “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг өнөөдөр Улаанбаатар хотын Гаалийн газарт нээсэн бөгөөд АНУ-ын талаас ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш нээлтийн үгийг хэлж, Америкаас ирсэн сургагч багш нар оролцлоо. Монголын талаас МХЕГ, ГЕГ-ын албан хаагчид тус сургалтад оролцож байгаа юм.
Дашрамд дурдахад “Экспортын хяналт, түүнтэй холбоотой аюулгүй байдал хөтөлбөр” буюу EXBS-ийг АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын аюулгүй байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал эрхэлсэн товчоо хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь олон улсын жишигт нийцэхүйц экспортын хяналтын үр дүнтэй системийг бий болгох, хэрэгжүүлэхэд нь гадаад улс орнуудын Засгийн газруудад туслах замаар үй олноор хөнөөх зэвсэг болон түүнийг тээвэрлэх пуужин, бусад зэвсэг, хэрэгслийг дэлгэрүүлэхээс сэргийлэхэд оршдог аж.
Тус сургалт энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.