Ардчиллыг дэмжигч Хонконг залуус өнгөрсөн амралтын өдрүүдэд цуглан, БНХАУ-ын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, суулт зарлажээ. Арваад их сургуулийн олон мянган оюутан энэ суултад нэгдсэн байна. Тэдний эсэргүүцлийн суулт нэг долоо хоног үргэлжлэх юм.
Хонконг иргэд бүх нийтийг оролцуулсан, ардчилсан сонгууль явуулж, удирдагчдаа олон нийтийн оролцоотой сонгодог болохын төлөө тэмцсээр ирсэн. Энэ хөдөлгөөнд оюутнууд ч нэгдлээ.
Мөн ирэх сарын 2-нд “Төвийг эзэл” нэртэй бүлгийнхэн өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалыг Хонконгийн санхүүгийн гол гудамжинд зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Иймд тус гудамжийг хааж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Оюутнуудын суулт үүний эхлэл бололтой. Харин БНХАУ-ын удирдлага хотын удирдлагыг сонгохдоо нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаас эрс татгалзсан юм.
Оюутнуудын дунд суулт зохион байгуулах ажлыг Хонконгийн оюутны холбооноос санаачилжээ.
Идэвхтэн оюутнууд суулт зохион байгуулахаас гадна хотын захиргаааны дэргэдэх паркад иргэдэд лекц уншиж байгаа юм байна. Үүгээр зогсохүй дунд сургуулиудаар явж, сурагчдад шар тууз тараан, эгнээндээ нэгтгэхээр ятгаж байна. Англи хэл дээр хэвлэгддэг "Өмнөд хятадын өглөөний шуудан" сонинд мэдээлснээр 400 орчим багш ажилчид оюутнуудтайгаа хамт эсэргүүцлийн суултад оролцож байна.
Хотын даргаа хэрхэн сонгох вэ асуудал нь явсаар Хонконгийн ардчиллыг дэмжигчид болон Бээжингийн талыг баримтлагчдын жагсаал цуглаанаар өргөжөөд байна. Бээжин Хонконгчуудад хотын даргаа шууд сонгох боломж олгоно гэж амласан ч өнгөрсөн наймдугаар сард “Сонгуулийн хорооноос санал болгох 2-3 нэр дэвшигчдээс л сонгогчид сонголтоо хийх боломжтой” гэж мэдэгдсэн юм. Иймд ардчиллыг дэмжигчид “Бээжин Сонгуулийг хороог ашиглан, өөрсдөд нь таалагдаагүй нэр дэвшигчдээ хасна” гэж үзэж байгаа юм.
Харин Бээжинг дэмжигчид ардчиллыг дэмжигчдийн эмэргүүцийн хөдөлгөөн Хонконгийн энх тайван, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн үздэг.
Дашрамд хэлэхэд 1997 онд БНХАУ Хонконгийг ИБУИНВУ-аас хүлээн авсан. Ингэхдээ тус бүсэд чөлөөт, ардчилсан системийг хэвээр үлдэнэ хэмээн амласан ч амлалтаа биелүүлээгүй гэж эсэргүүцэгчид Бээжинг буруутгасаар байна. Харин Бээжин эх газарт улс төрийн шинэчлэл хийхийн эсрэг хатуу зогссон хэвээр байгаа бөгөөд өөрсдийг нь чиглэх шүүмжлэлийг өдөөх хүсэлгүй байна гэж BBC-гийн Хятад дахь сэтгүүлч Кэрри Грэйси онцолжээ.
Эх сурвалж: ВВС