“Лантуун дохио” болон “Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ”-нээс “Гинжийг тасал” нөлөөллийн гүйлтийг энэ сарын 27-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Энэ гүйлт нь гинжийг таслах зорилготой бөгөөд тодруулбал хүчирхийлэлд өртөж байсан, хүний наймааны хохирогч болсон, хөөрхий охиноо бусдад алдсан, ил гарч чадахгүй дотроо шаналж яваа тэр л хүмүүсийн сэтгэлийн хүлээсийг тайлж энэхүү тэвчишгүй бузар зүйлийн эсрэг олон зуун залуус хамтдаа боссон "Та ганцаараа биш шүү" гэдгийг гүйж тунхаглах зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүний наймаанд өртөх магадлал өндөр байдаг ба өөрөө ч мэдэлгүй хүчирхийлэл дунд амьдарч байдаг. Тиймээс энэ удаагийн нөлөөллийн гүйлтийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд" ба "Олон нийт" гэсэн 2 төрлөөр явуулах юм байна. Мөн энэ өдөр "Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ"-ний зүгээс мансууруулах бодис, хүний наймаа, хүчирхийлэл, хүүхдийн эрх гэх мэт маш чухал сэдвүүдээр үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч сэтгэлзүйн тест хийх зэрэг үйлчилгээнүүд давхар явуулах аж.
Гүйлтэд сонирхсон хэн бүхэн ганцаараа, найз нөхдөөрөө, хамт олон клубээрээ нэгдэн өөрсдийн имидж, онцлогоо бүрдүүлэн оролцох боломжтой бөгөөд аль ч салбарын байгууллагууд "Дэмжигч" байгууллагын статустай оролцож болох юм байна. Одоогийн байдлаар Mongolian Cover Group, Тусгал гэрэл зургийн клуб, МУИС-н клубуудын зөвлөл, Амжилтын хэлхээ ТББ, Ээлтэй ертөнц гэх мэт байгууллагууд албан ёсоор нэгдээд байгаа аж.
Гүйлт 08.00 цагаас эхлэх бөгөөд төрөл тус бүрээс эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван ялагчийг тодруулж медаль, мөнгөн шагналаар шагнах гэнэ.