Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ-ийн эмч нар, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар хамтарч энэ сарын 19-21-ний өдөр гурван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Тэдний нэг нь нэг нас, нэг сартай охин байв. Хагалгаанууд бүгд амжилттай болсон байна. Элэг шилжүүлэн суулгуулах нарийн түвэгтэй мэс засалд орсон нэг настай хүүхдийн талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджавтай ярилцлаа.
-Балчир охины бие ямар байна вэ?
-Хагалгаа амжилттай болсон, графикийн дагуу хагалгааны дараах эмчилгээ хийгдэж байна. Одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг 50-60 сая төгрөг. Манайд элэг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай 30 хүүхэд байна.
-Нэг настай хүүхэд ийм хүнд хагалгаа хийлгэсэн гэхээр төрөлхийн өвчтэй байсан уу?
-Тийм ээ, цөсний замын битүүрэлтэй төрсөн. Ийм эмгэгтэй төрсөн хүүхэд хагалгаа хийлгэхгүй бол тархины дутагдал, цусны урсамтгай чанар алдагдсанаас амархан нас бардаг. Ийм оноштой хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээс өөр аргагүй.
Манай улсын хувьд ЭХЭМҮТ-д бид ийм оноштой хүүхдүүдийн насыг уртасгах мэс заслыг хийж байгаа. Ерөнхий мэс заслын тасагт бид охиныг нэг сартай байхад нь хагалгаа хийж байсан. Яг жилийн дараа элэг шилжүүлэн суулгах мэс засалд орлоо. Энэ хагалгааг аль болох эрт хийлгэх тусам сайн байдаг.
-Энэ хүүхдэд хэн донор болсон бэ?
-Ээж нь донор болсон.
-Ингээд монгол, солонгос эмч нар хамтарч хоёр дахь хүүхдэдээ элэг шилжүүлэн суулгаж байгаа юм байна?
-Тийм ээ, өмнө нь энэ мэс засалд орсон дөрвөн настай хүү сая шинжилгээнд орсон. Бүх шинжилгээний хариу сайн гарсан. Хүү одоо ээжийнхээ асрамжинд гэртээ байгаа.
-Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг ямар төлбөртэй хийж байна вэ?
-50-60 сая төгрөгийн өртөг гарч байна. Монгол Улс хүүхдэдээ эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ гэж хуулиндаа заасан. Гэвч элэг шилжүүлэн суулгах хагалгаанд хэрэглэдэг нэг удаагийн багаж хэрэгсэл, эм урвалж өндөр өртөгтэй учир төлбөр авахаас аргагүй байна. Цаашид энэ хагалгаанд орох хүүхдэдээ төрөөс хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Элэг шилжүүлэн суулгуулсан хоёр хүүхдийн маань ар гэрийнхэн өөрийнхөө нөөц бололцоо олны хандив, тусламжаар хагалгааныхаа төлбөрийг төлсөн.
-Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүүхэд манайд олон байгаа хэрэг үү?
-Цөсний замын битүүрэлтэй төрсөн, манай тасагт эхний хагалгаанд орсон 26-30 хүүхэд байна. Энэ хүүхдүүд цөм элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай. “Асан”-ы Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар Монголд энэ хагалгааг нэвтрүүлэхэд манай эмч нартай хамтран ажиллаж байгаа. Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч профессор И 5000 гаруй хүнд энэ хагалгааг хийсэн. Түүнийг элэг шилжүүлэн суулгах мэс заслын мөрөөдлийн багийн ахлагч гэж дэлхийд нийтээр үнэлдэг.
Тэдний багийнхэн энэ хагалгаагаараа дэлхийд тэргүүлж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх профессор О.Сэргэлэн ахлагчтэй Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан “Асан”-ы Элэг шилжүүлэн суулгах төвтэй 2016 он хүртэл хамтарч ажиллах юм билээ. Тэр хугацаанд манай эмч нарыг тасралтгүй сургаж, бие даан энэ хагалгааг хийх түвшинд хүргэх юм билээ. Солонгос эмч нар 2015 онд хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд хоёр удаа хийх тухай ярьж байна.
-Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгааг бие даан хийхээр бэлтгэл хангаж байна гэдэг?
-Энэ сарын 21-нд 16 дахь хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг манай эмч нар бие даан амжилттай хийсэн. “Асан”-ын эмч, мэргэжилтнүүд заавар, зөвлөгөө өгч ажилласан. Энэ удаа Солонгосоос 15-16 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллалаа.