Эбола вируст халдвар бүртгэгдээд байгаа Гвиней, Либери ба Сьерра Леон, Нигери, Сенегал улсуудад нийт 5428 (магадгүй, батлагдсан, сэжигтэй) тохиолдол, 2670 нас баралт бүртгэгджээ. Үүнийг улс орон бүрээр нь харуулбал,
Эбола вируст халдварын эсрэг хөгжингүй орнуудын эмч нар болон судлаачид олон арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.
ДЭМБ-ын хариу арга хэмжээ
ДЭМБ, GOARN-ий байгууллагын 450 гаруй олон улсын шинжээч ажиллаж, хэд хэдэн хөдөлгөөнт лаборатори, үндэсний лабораторийн чадамжийг хөгжүүлж, хэрэгцээт хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөхөмжөөр тухай бүр хангаж байгаа юм байна.
Эбола вируст халдварын тохиолдлыг ангилсан шалгуур
Ангилал |
Шалгуур |
Сэжигтэй |
Гэнэт өндөр халуурсан ба Эбола вирусийн сэжигтэй, болзошгүй, батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон амьд эсвэл нас барсан ямар нэгэн хүн; Эсвэл дараах шинж тэмдгүүдээс доод тал нь 3 илэрч, нас барсан эсвэл өвчтэй хүн эсвэл амьтан: толгой өвдөх, бие сулрах, гэдэс өвдөх, булчин, үе мөчөөр өвдөх эсвэл хавагнах, амьсгалахад хүнд, зогьсох; Эсвэл тодорхой шалтгаангүйгээр цус алдах эсвэл гэнэт шалтгаангүйгээр нас барсан ямар нэгэн хүн |
Магадгүй |
Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдол, Эсвэл Эбола вирусийн сэжигтэй нас барсан ба батлагдсан тохиолдолтой тархвар зүйн холбоотой, гэвч өвчлөл лабораториор батлагдаагүй хүн |
Батлагдсан |
Лабораторийн шинжилгээнд Эбола вирус эерэг илэрсэн сэжигтэй болон магадгүй тохиолдол |
Номхон далайн баруун бүсийн байдал /НДББ/
- НДББ-д тохиолдол бүртгэгдээгүй байна. Зүүн Өмнөд Азийн бүсэд ч тохиолдол мэдээлэгдээгүй. Бүх сэжигтэй тохиолдлууд үгүйсгэгджээ.
- Австрали: Авсралийн хилийн цэгээр нэвтэрч, яаралтай тусгаарлагдсан Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын иргэн судалгаанд хамрагдсан. Энэ өвчтөнд Эбола вирус илрээгүй байна
- Вьемнам: Либерийн Монровиос ирсэн 3 зорчигчийн 1 нь халуурах шинж тэмдэгтэй байсан учраас тусгаарлан судлахад Эбола вирус илрээгүй ба халууралт удаан үргэлжлээгүй байна
- Эрсдэлийн үнэлгээ: Баруун бүсийн мужид аялал жуучлалтай холбоотой тохиолдлын эрсдэл дунд зэрэг байна.
- Улс орнууд Олон улсын эрүүл мэндийн дүрэм 2005-д зааснаар эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний тогтолцоогоо сайжруулахад анхаарах ёстой юм байна.
Номхон далайн баруун бүсийн улсуудын тусламжийн чадавхи
- Сингапур улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад бээлий, мэс заслын маск, хамгаалах шил зэрэг тусламж өгөхийг хүссэн.
- Малайз улс мөн тусламж өгөхийг хүссэн.
- Удирдах байгууллага тусламжийг хэрхэн хүргэх үйл ажиллагааг эзэнд нь хүргэх аж.
Монгол улс:
- Улсын хилийн нэвтрэх цэгүүдийн хяналтыг эрчимжүүлэх, халдварын тархалттай улс орноос ирж байгаа зорчигчдод халууныг хэмжиж, эрүүл мэндийн мэдээлэл авч, хяналт тавих, нэвтрэх цэгийн бэлэн байдлыг хангахад анхааран ажиллаж байна.
- Хилээр зорчигчдын халууныг телекамераар зайнаас хянаж, Эбола вируст халдвараас сэрэмжлүүлэх зөвлөмж өгч байна.
- Эбола вируст халдварын тандалт, оношлогоо, эмчилгээ, халдвар хяналт, сэргийлэлтийн талаарх бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар гаргаж байгаа ДЭМБ-ын гарын авлаа, зөвлөмж, удирдамжийг орчуулж, мэргэжлийн түвшинд боловсруулан бэлтгэж байна.
- Болзошгүй тохиолдолд шаардагдах оношлуур, урвалж бодис, эм, хамгаалах хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, багаж тоног төхөөрмжийн тооцоо, судалгааг гаргаж, нөөцийг бүрдүүлэх, захиалгыг ЭМЯ-д хүргүүлээд байна.Аймаг, нийслэлийн ЭМГ-т бэлэн байдлыг хангах талаар албан тоот хүргэж, зөвлөмж өгөөд байна.
- Эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон хамтран ажиллагч салбар дундын байгууллагын уулзалт, семинар, сургалтын хөтөлбөрт Эбола вируст халдварын талаарх мэдээллийг оруулж, мэдээлэл солилцож байна.
- Эбола вируст халдвар мэтийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх болон эрсдэлийн үеийн яаралтай хариу арга хэмжээг удирдан, зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай удирдлагын төвийг ДЭМБ-ын техникийн дэмжлэг тусламжтайгаар ЭМЯ-д байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэх арга хэмжээ авч байна.
Төгсгөлд нь хэлэхэд Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа бүс нутагт, тэдгээртэй хөрш ӨАБНУ, Конго, Зимбабе зэрэг улсад манай улсын цөөн иргэд амьдарч байгаа, Судан улсад энхийн үйлст үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: ХӨСҮТ-ийн ХӨТМАлба