БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз Орхон аймгийн Эрдэнэт хот болон Дархан–Уул аймагт ажлын айлчлал хийжээ. Хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдаа, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Элчин сайдын яамны нийтэд нээлттэй дипломат үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хотуудад ажиллажээ.
Турк төлөөлөгчид Эрдэнэт хотын засаг дарга, Баян-Өндөр сумын засаг дарга болон Орхон аймгийн удирдлагуудтай уулзалт хийж хоёр улсын хоорондын барилга, дэд бүтэц, арьс шир, газар тариалан болон мал аж ахуйн салбар дахь хамтын ажилагааны талаар санал бодлоо солилцсон байна.
Мөн төлөөлөгчид Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр болон тус хот дахь хотод “Алапала”-Турк компанийн барьсан гурилын үйлдвэрт очжээ.
Харин элчин сайд М.Карагөз Дархан хот дахь айлчлалынаа хүрээнд Дархан аймгийн Засаг даргын орлогч болон бизнесийн төлөөлөлтэй уулзалж, хүнс, газар тариалан, мал аж ахуйн салбаруудад Туркийн талаас хэрхэн дэмжиж болох талаар ярилцсан байна. Элчин сайд М.Карагөз хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгсний зэрэгцээ МУШУТ-ийн их сургуулийн салбар сургуулийн оюутнуудтай уулзаж, боловсрол болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа гэсэн сэдвээр ярилцжээ.
Мөн “Дархан”-нэхий арьс шир боловсруулах үйлдвэртэй танилцсан байна.