Ачааны автомашиныг замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцох түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгохоор болсон байна. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын Ачаа тээвэрлэлт, зохицуулалтын мэргэжилтэн Э.Нямсангаас тодрууллаа.
Ачааны машины ачаа тээвэрлэх зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгох болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах, нийслэлийн авто зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ачааны автомашиныг замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулан энэ оны зургадугаар сарын 26-ны 102 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан билээ.
Шинэчлэн батлагдсан журамд нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь EC зөвшөөрлийг хагас жилээр авч замын хөдөлгөөнд оролцоно. Ачаа тээвэрлэлт эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг ашиглан ЕС зөшөөрлийг олгож эхэлсэн.
-Зөвшөөрөл авах жолооч нарт ямар шалгуур тавигддаг бол?
-Энэхүү зөвшөөрлийг ТҮЦ машинаас авахад иргэн, аж ахуйн нэгжээс дараах мэдээллийг шаардана. Тодруулбал, тухайн автомашиныг техникийн хяналтын үзлэгт орсон байдал, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд тээврийн хэрэгслийн мэдээлэл орсон байх, татвар төлсөн эсэх мэдээллийг шаардана.
Түүнчлэн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан эсэхээс хамаарч зөвшөөрөл олгогдох юм. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь дээрх шаардлагыг хангасан тохиолдолд ЕС зөвшөөрлийг тээврийн хэрэгслийн “В”, “С”, “Е” ангиллын дагуу олгох болно.
-Ачааны машины зөвшөөрөл авахад хэдэн төгрөг байдаг юм бэ?
-Тээврийн хэрэгслийн ангилал болон хагас жилийн зөвшөөрлийг автомашины тээвэрлэх хэмжээ буюу уртын байдлыг харж 10-15 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, тээвэрлэж байгаа ачаанаас нь хамааран олгодог гэсэн үг. Түүнчлэн С ангиллын зөвшөөрлийг 20 мянган төгрөгөөр олгох бөгөөд хураамжийг төлбөрийн картаар хийх юм. Тээврийн хэрэгслийн ангилах түр зөвшөөрлийн нэг өдрийн үнэ ВС ангилал нь 1000-1500, СЕ ангилал нь 2000 төгрөгийн үнэтэй байгаа.
-Түр зөвшөөрлийг авахад ямар материал бүрдүүлэх ёстой вэ?
-Аж ахуйн нэгж, байгууллага нь түр зөвшөөрөл хүссэн албан бичиг, бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хуулбар зэргийг бүрдүүлнэ. Мөн ачааны машины дөрвөн тал харагдахуйц байхаар фото зургийг бичгийн цаасанд багтаан хэвлэсэн байхаас гадна тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар зэрэг материалыг бүрдүүлнэ. Хувь хүн ч ялгаагүй эдгээр материалыг бүрдүүлэхээс гадна цагийн хязгаарлалт тогтоосон зам руу зайлшгүй орох тохиолдолд орохыг нотлох баримт эсвэл гэрээ хэрэгтэй байдаг.
-ТҮЦ машинаар зөвшөөрөл авах хугацаа хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-ЕС зөвшөөрлийг энэ сарын 23-наас ирэх сарын 8-ныг хүртэл олгоно. Энэхүү зарласан хугацаанд зөвшөөрөл аваагүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ж.Отгонмягмар