БНСУ-ын Инчён хотод Азийн 17 дахь наадам 4 дэх өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 метрийн араар даллах сэлэлтийн уралдааан өнөө өглөө 9 цагт боллоо. Энэ төрөлд манай улсаас С.Номун өрсөлдсөн. Тэрээр 34.6 секундын хурдтай сэлж, тавдугаар байрт оржээ.
Харин Японы тамирчид тус бүр 28.82 болон 29.39 секундын хурдаар эхний байруудад орсон байна. Сонирхолтой нь энэ төрлийн дээд амжилтуудыг БНХАУ-ын тамирчид эзэмшдэг. Эмэгтэйчүүдийн 50 метрийн араараа сэлэлтийн дээд амжилтын эзэн Хятадын тамирчин Зао Жин бөгөөд тэрээр 2009 онд Дэлхийн аваргын тэмцээнд оролцохдоо 27.06 секундын хугацаанд 50 метрийн зайг туулжээ.
Усанд сэлэлтийн төрөлд манай улсаас нийт 9 тамирчин Азийн наадамд оролцож байгаа юм. Эрэгтэйчүүдийн араараа сэлэлтийн 50 метрийн зайд өрсөлдсөн Б.Дөлгөөн, М.Дэлгэрхүү нар 3, 4 дүгээр байрт шалгарчээ. Тэд 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн.
Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээнүүд “Munhak Park Tae hwan Aquatics center”, “Dream park Aquatics center”-т тус тус болж байгаа юм байна.
Өнөөдөр хуваарь ёсоор манай жүдочид багийн тэмцээнд оролцоно. Харин Инчёнд нийт 29 төрлийн уралдаан тэмцээн болох юм.
"Азийн наадам 2014" шууд сурвалжлагын ивээн тэтгэгч:
"НАРАН" групп
"ТАВАН БОГД" ХХК