Есдүгээр сарын 28-нд Мэдэх эрхийн олон улсын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг Монголд анх удаа тэмдэглэхээр “Глоб интернэшнл” төвөөс мэдэх эрхийн өдрийг угтсан кампанит ажил өрнүүлж байна.
Мэдэх эрхийн өдрийг төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийн тухай иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, олны итгэлийг авч сонгогдсон албан тушаалтнууд эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлж буй болон татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж буй эсэхийг МЭДЭХ зорилгоор олон улсад уламжлал болгон тэмдэглэж иржээ.

Манай улсад 2011 онд Мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан. Уг хуульд иргэдийн төрийн байгууллагуудад тавьсан хүсэлтийн хариуг долоо хоногт багтааж өгөх заалт бий. Энэ эрхээ иргэд мэддэггүй. Ард түмний төлсөн татварын мөнгийг хэрхэн зарцуулж байгаа нь ил тод байх ёстой атал энэ нь өнөөг хүртэл бүрхэг, нууц хэвээр байгаа юм.
Мэдээлэл олж авах эрх нь эрүүл саруул ардчиллын үндэс бөгөөд Засгийн газрын тунгалаг, ил тод байдлыг дэмжигч гол шалгуур үзүүлэлт юм. Энэ бол Засгийн газрын авлигатай тэмцэх үндсэн арга хэрэглүүр болно гэж “Глоб интернэшнл” төвийнхөн үзэж, олон нийтэд мэдэх эрхээ эдэлж, эрх баригчдад шаардлагаа тавьж байхыг олон нийтэд уриалж байна.
2002 оны есдүгээр сарын 26-28-нд Болгарын Софи хотод мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдийн хурал болжээ. Бага хурлын төлөөлөгчид Мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллах олон улсын сүлжээ байгуулж, жил бүрийн есдүгээр сарын 28-ныг Мэдэх эрхийн өдөр болгосон аж.