Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяртай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Та эх орондоо ирээд удаж байна уу?
-Би ер нь эх орондоо байгаа. Улаанбаатарт янз янзын нийтийн арга хэмжээнд оролцоод байдаггүй л болохоос биш ерөнхийдөө Монголдоо байгаа. Гэхдээ ихэвчлэн хөдөө орон нутгаар явж байна.
-Та буцаж Америк явах уу?
-Хийлгэсэн хагалгааныхаа дагуу хяналтанд орж байх ёстой. Нэг, хоёр сар явчихаад бусад үед нь Монголдоо байна.
-Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар та ямар бодолтой байна вэ?
-За даа, би ч ордноос, ордон тойрсон мэдээллээс хол байгаа хүн. Хөдөө орон нутгаар явж байхад дэлгэр сайхан намар болж байна. Монголчууд маань амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Тиймээс ам сайтай л байна. Хараад байхад юмны үнэ өсөөд байна. Хүмүүсийн гар дээр тавьж байгаа мөнгөөр авдаг бараа үйлчилгээний хэмжээ нь багасаад байх юм. Тэгэхээр энэ нь болохгүй л байгаагийн шинж шүү дээ. Чухам яаж шийдэх юм гэдэг дээр бодох хэрэгтэй байх.
-Та хэдийгээр улс төрөөс хол байгаа хэдий ч Засгийн газар тойрсон асуудлаарх мэдээллийг сонссон байх. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар та юу хэлэх вэ?
-Би өөрөө Засаг тэргүүлж байсан хүний хувьд амаргүй ажил гэдгийг мэднэ. Хөндлөнгөөс зөвлөгөө өгөх шиг амархан зүйл байхгүй. Зовлон бэрхшээл олон л байдаг байлгүй. Гэхдээ зовлон тоочоод байлгүй шуурхай ажиллаасай, үр дүн гаргаасай билээ л гэж хүсэж байна.
-Удахгүй дараагийн сонгууль хаяанд ирнэ. 2016 оны сонгуульд таныг оролцоно гэсэн таамаг яриа явсаар л байгаа. Үүнд та хариулт өгөхгүй юү?
-Би хувьдаа сонгуульд оролцох бодол алга. Мэдээж сонгууль болж байхад хойш суугаад байхгүй байх. Намынхаа нөхдөд чадах ядахаараа тусална л гэж бодож байгаа.
-МАН-ыг лидерийн хомсдолд орсон, ирэх сонгуульд дэвшүүлэх лидер хомс байгаа гэж ярих юм. Энэ талаар та юу гэж бодож байна вэ. Ер нь намынхантайгаа та уулзаж байгаа юу?
-Би үүнтэй санал нийлэхгүй. Намынхаа нөхөд, удирдлагуудтай уулзаж байгаа. Зөвлөгөөг минь асуусан нөхцөлд би өчүүхэн бага туршлага дээрээ үндэслээд санасан бодсоноо тодорхой хэлдэг. Лидерийн хувьд хэдэн хүн нийлж сууж байгаад лидер гаргаж ирдэггүй л дээ. Лидер өөрөө төрдөг. Цаг үе төрүүлдэг. Залуу лидерийн хувьд манай намд сайхан залуучууд байгаа. Цаг хугацаа, тэр хүний хичээл зүтгэл, олны дунд байгаа нэр хүнд нь чухал. Аз тохиол гэж бас бий. Энэ бүхэн нийлэхэд залуу лидер нэг бус, нэг хэсэг төрнө гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Р.Оюунцэцэг