Майкрософт компани Хятадад Xbox төхөөрөмжөө худалдаанд гаргах цагаа хойшлууллаа. Уг нь өнөөдөр буюу 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргахаар төлөвлөөд байсан ч тодорхойгүй шалтгаанаар худалдаанд гаргах өдрөө цуцалсан юм. Түүнчлэн хэзээ худалдаанд гаргах тухай ч компани мэдэгдээгүй.
Бүтэн 14 жил үргэлжилсэн платформын хориг энэ оны нэгдүгээр сард дуусаж Майкрософт, Сони, Нинтендо компаниуд өөрсдийн бүтээлээ Хятадын зах зээл дээр гаргах эрхтэй болсон.
Харин худалдаанд гаргах хугацаагаа цуцалсны дараа Майкрософт компани "Бид Хятадын хэрэглэгчиддээ аль болох хурдан, хамгийн боломжтой хувилбараар бүтээгдэхүүнээ хүргэхээр ажиллаж байна. Одоогоор хамгийн тодорхой хариулт бол энэ он дуусахаас өмнө Xbox One төхөөрөмжийг худалдаанд гаргана" гэжээ.
Майкрософтийн Хятад талыг хариуцсан ерөнхий менежер Энвей Ши "Урьдчилан захиалга өгч, энэ долоо хоногт платформоо гар дээрээ авах байсан хүмүүст бид нэмэлт урамшуулал олгоно" гэсэн юм. Хэрвээ худалдаанд гарсан бол Xbox One төхөөрөмж Кинектгүйгээр 3699 юань буюу 600 ам.доллар, Кинект төхөөрөмжтэйгээ 4299 юаниар гарах байжээ.
Ажиглагчдын таамаглаж байгаагаар Хятадын эрх баригчид Майкрософт компанийг тагнуулын ажиллагаа явуулж байсан хэргээр шалгаж байгаа нь төхөөрөмж худалдаанд гарах хугацааг хойшлуулсан гэсэн юм. Эрх баригчид 14 жил үргэлжилсэн хоригоо цуцлахдаа технологийн аваргуудад нэг шаардлага тавьсан.
Тэр нь Хятадын ямар нэг компанитай хамтран шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх байсан юм. Ингэснээр Майкрософт компани BesTV компанитай хамтран ажиллахаар болсон бол Сони Shanghai Oriental Pearl-тэй гэрээнд гарын үсэг зуржээ.
Эх сурвалж: BBC.com