УИХ-ын гишүүний зөвлөх, туслах ажилтнууд, бие төлөөлөгчдөд зориулсан чиглүүлэх сургалтыг өнөөдөр Төрийн ордонд болжээ.
Энэ сургалтыг 2014 оны УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэх гэж буйтай холбогдуулан зохион буй бөгөөд 80 орчим хүн хамрагдсан байна.
“Хууль санаачлах, хууль тогтоох бүрэн эрх Улсын Их Хурлын гишүүдэд байдаг. Энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлын Тамгын газар арга зүйн зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй. Мөн та бүхний ажлын үр дүнгээс хууль тогтоох үйл ажиллагааны чанар чансаа хамаарна” гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв тэдэнд хэллээ.
Энэ сургалтаар УИХ-ын гишүүний зөвлөх, туслах ажилтнууд, бие төлөөлөгчдөд УИХ-ын хуралдааны цахим систем, төрийн албан хаагчийн ёс зүй, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэхэд анхаарах зүйлс, хэвлэл мэдээллийн талаар анхаарах зүйлс зэрэг олон чухал ойлголт, мэдээллийг өгсөн байна.
Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан зохион байгуулжээ.