Манай сэтгүүлч У.Бадамцэцэг Инчёноос мэдээлж байна
Инчён хотноо болж буй Азийн наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Манай тамирчид энэхүү наадамд эрч хүч, эр бяраар дүүрэн амжилттай оролцож байна. Өнөөдөр манай тамирчид нийт найман төрөлд хүч үзэх бөгөөд зарим тэмцээн эхэлжээ.
- Боулингийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл
- Усанд сэлэлт (эрэгтэй, эмэгтэй)
- Туялзуур сэлэм
- Байт харвааны ганцаарчилсан болон багийн тэмцээн (эрэгтэй, эмэгтэй)
- Бэйсболын эрэгтэйчүүдийн тэмцээн
- Жүдо бөхийн багийн тэмцээн (эрэгтэй, эмэгтэй)
- Эмэгтэй, эрэгтэй сагсчид
- Буудлага (эрэгтэй)
Манай эмэгтэй сагсчид өнөөдөр Хонгконгтой тоглох бөгөөд өдөр 15:15 цагт, эрэгтэй сагсчид Йорданы эсрэг 17:30 цагт тоглох юм.
Харин жүдо бөхийн эрэгтэй багийн тамирчид Туркменистантай барилдах бол эмэгтэйчүүд багаараа Тайландын бөхчүүдтэй хүч үзэх болно.
"Азийн наадам 2014" шууд сурвалжлагын ивээн тэтгэгч:
"НАРАН" групп
"ТАВАН БОГД" ХХК