Оросын олон нийтийн танхим 14 хүртэлх насны хүүхдүүдэд хийжүүлсэн ундаа худалдахыг хориглох санал гаргасан тухай Известия мэдээлжээ. Олон нийтийн танхимын нарийн бичгийн даргын орлогч Владислав Гриб энэ асуудлаар Холбооны монополын эсрэг алба, Худалдаа аж үйлдвэрийн яам болон Төрийн думын Эрүүл мэндийг хамгаалах хороонд зохих санал хүргүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.
“Хүүхэд чихрийн шижин гэж юу болохыг мэдэхгүй, тэд амттай учраас л хийжүүлсэн ундааг ууж, улмаар сахар нь ихэсдэг. Сурталчилгаанд итгэсэн хүүхдүүд амны цангаагаа тайлах гэж хийжүүлсэн ундааг сонгодог. Хариуцлагатай эцэг эхчүүд ийм төрлийн ундааны хор уршгийг тайлбарлаж өгөх хэдий ч найзуудтайгаа явж байхдаа жимсний шүүс гэхээсээ илүүтэйгээр зурагтаар сурталчилдаг ундааг л сонгодог” хэмээн Олон нийтийн танхимын нарийн бичгийн дарга орлогч Владислав Гриб ярьжээ.
Түүний үзэж байгаагаар дэлгүүрт амтлаг хийжүүлсэн ундааг тодорхой насны хязгаарлалттайгаар худалдаалахыг хоригловол хүүхдийн таргалалт, чихрийн шижин болон бусад төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой болох гэнэ. Мөн хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таргалалт, чихрийн шижин болон эрүүл мэндэд бусад хортой нөлөө үзүүлж болзошгүй гэсэн анхааруулгыг хийжүүлсэн ундааны саван дээр байрлуулах саналыг олон нийтийн танхим гаргаж байгаа юм байна. Түүнчлэн олон нийтийн танхим хийжүүлсэн ундааг дунд сургууль болон бусад хүүхдийн байгууллагууд дээр худалдаалахыг хязгаарлах хүсэлтийг Засгийн газарт илгээгээд байгаа гэнэ.
Энд дуулгахад ийнхүү хийжүүлсэн ундааны борлуулалтанд хязгаарлалт тавихаар оролдож байгаа нь Орост хийжүүлсэн ундаатай дайн зарласан анхны тохиолдол биш юм. Энэ зун гэхэд л Америкийн Кока колаг эрүүл мэндэд нэн хортой учир худалдаалахыг нэг мөр хориглох санал гарч байв.