Хойд Солонгосын Вонсан хотын дүүрэгт тусгайлан жуулчны бүс байгуулах тухай төслийг Хятадын Далянь хотод танилцуулсан нь уригдсан хөрөнгө оруулагчдыг ихэд гайхшруулжээ. Өмнө нь энэ тал дээр хаалттай, түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд болж буй үйл явдлын талаар тодорхой мэдээлэл өгдөггүй байсан Хойд Солонгосчууд энэ удаад цугласан сэтгүүлчдэд дурын асуулт тавихыг зөвшөөрсөн нь олны анхаарлыг татсан тухай Риа новости агентлаг мэдээллээ.
Хойд Солонгос ийнхүү жуулчны тусгай бүс байгуулах тухайгаа олон нийтэд танилцуулсан өдөрлөг нь Хятадын Далянь хотын зочид буудалд болсон бөгөөд энэ арга хэмжээнд АНУ болон Хятадын иргэншилтэй 200 орчим солонгос хүн оролцжээ.
“Вонсан хотын орчимд болон Кымган уулын бүсэд нийтдээ сая гаруй хүн амьдардаг 40 хот бий. Энэ бүсрүү онгоцоор гурван цаг нисээд хүрчихнэ. Бид жилд саяас доошгүй жуулчин татах зорилготой байгаа ” хэмээн Жуулчны бүсийн төслийн удирдагч О Вунг Гил мэдэгджээ. Жуулчны бүсэд эмнэлгийн барилгад хөрөнгө оруулалт хийж болох эсэх талаар асуухад тус улсад эмнэлгийн тусламжийг төрөөс үзүүлдэг учир энэ төрлийн хөрөнгө оруулалт ашиггүй хэмээн хариулсан байна.
Харин хөрөнгө оруулагчдад зориулан гадаадын санхүүгийн хүрээлэнгүүтэй хамтарсан Хойд Солонгосын 11 банк үйлчлэхэд бэлэн байгаа гэдгийг дуулгажээ. Арга хэмжээний үеэр одоо жуулчны бүс байгуулахаар төлөвлөж буй Кымган уулын бүсэд амралтын бүс барьж байгуулахаар ажиллаж байсан Хюндай Асан компанийн хөрөнгийг хурааж байсан нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж байгааг оролцогчид өгүүлэхэд зохион байгуулагчид “Бид ямар ч хөрөнгө хурааж байгаагүй, цаашид ч ийм алхам хийхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Ямартай ч энэ бүс байгуулагдснаар аливаа жуулчин зохих өргөдөл өгсний дараа БНАСАУ- аар бүхэлд нь аялах боломжтой болох гэнэ.