Facebook энэ онд хэд хэдэн томоохон худалдан авалт хийснээс хамгийн их хөрөнгө зарцуулсан нь WhatsApp байсан. Нийт 19 тэрбум америк долларын гэрээ байгуулж, мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртсон Марк Цукерберг энэ аппликейшний тусламжтайгаар хэрэглэгчийнхээ тоог хоёроос гурван тэрбумд хүргэнэ гэжээ.
Гэхдээ энэ аппликейшн Facebook-ээс тусдаа үйлчилгээ хэвээр байна. Өнгөрсөн хоёрдугаар сард 450 сая идэвхтэй хэрэглэгчтэй WhatsApp-ыг худалдан авсан нь дэлхийн бүх хүнийг интернетэд холбох Цукербергийн мөрөөдлийн нэг хэсэг байсан юм.
Тэрээр Мексикт болсон арга хэмжээнд оролцох үеэрээ “WhatsApp-ын тусламжтайгаар бид хоёроос гурван тэрбум хүнийг интернетэд холбох боломжтой.
Учир нь одоо бидэнтэй хамтран ажиллаж байгаа энэ компанид судалгаа шинжилгээ хийх нь илүү хялбар болж, эх үүсвэр ихтэй болсон” гэжээ.
Өнөөдрийн байдлаар сарын 1.3 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй Facebook ирэх арван жилийн хугацаанд бүх хүнийг интернетэд холбох ажилдаа хичнээн ч тэрбумыг зарцуулахад бэлэн байгаа. Жишээ нь Мексикт явуулсан олон улсын судалгаагаар дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хүн амын 50 хувь нь интернетэд холбогдсон аж.
Гэвч одоо ч 60 сая хүн интернетэд байнга холбогдох боломжгүй хэвээр байна. Facebook бүх дэлхийг интернет сүлжээтэй холбохын тулд интернетийн компаниуд, Засгийн газруудтай хамтран ажиллахаас гадна хиймэл дагуул, нарны эрчим хүчээр ажилладаг нисгэгчгүй онгоц бүтээх ажилдаа оржээ.
Марк Цукерберг Мексикийн Телмекс гэх хамгийн том үүрэн телефоны компанийг байгуулсан тэрбумтан Карлос Слимийн компанийнх нь арга хэмжээнд оролцох үеэрээ энэ мэдэгдлийг хийжээ. Гэхдээ Телмекс Facebook-тэй хамтран ажиллах талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй юм.
Сонирхуулахад Google ч үүнтэй адил арга хэмжээ авахаар ажилласаар байгаа. Жишээ нь таван сарын өмнө Titan Aerospace гэх нисгэгчгүй онгоц бүтээгч компанийг худалдан авсан, Номхон далайн доогуур шилэн кабель татаж байгаа зэргийг дурдаж болох юм.
Эх сурвалж wallstreetjournal.com