-Манай сэтгүүлч У.Бадамцэцэг Инчёноос мэдээлж байна-
Жүдо бөхийн багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа хагас шигшээд БНСУ-ын багуудтай учраа таараад байсан.
Харамсалтай нь эмэгтэй баг 2:3, эрэгтэй баг 5:0 харьцаатай хожигдлоо. Эмэгтэйчүүдээс 52кг-д М.Бундмаа өрсөлдөгчөө юүко үнэлгээр, 63кг-д Ц.Цэрэннадмид цэвэр ялсан. Харамсалтай нь 57кг-ийн жинд Д.Сумъяа, 70кг-ийн жинд Ц.Наранжаргал нар торгуулиар, -78кг-ийн жинд Б.Мөнхтуяа юүко үнэлгээгээр тус тус ялагдлаа.
Ингээд манай эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Эрэгтэй баг япон, эмэгтэй баг тамирчид маань Хятадын багтай тус тус өрсөлдөнө.
Шигшээ барилдаанууд Улаанбаатарын цагаар 19:00 цагаас эхэлнэ.