Apple корпораци шинэ үеийн iPhone утаснаас 10 сая ширхэгийг худалдаалсан хэмээн мэдээлжээ. Ийнхүү тэд ээлжит дээд амжилтаа тогтоолоо, гэхдээ эхний өдрүүдийн үр дүн нэг их чухал биш гэж шинжээчид үзэж байгаа бол видео блогчид энэ хэмжээний гар утас дамчдын гарт очиж байна хэмээн баталсан юм.
Хүлээгдэж байсан шуугиан
Apple корпораци ээлжит дээд амжилтаа тогтооно гэдгийг дэлхий нийт тааварлаж байсан. Өнгөрсөн жил энэ корпораци iPhone 5C болон iPhone 5S утсыг худалдаанд гаргасан эхний өдрүүддээ л есөн саяыг зарж байсан юм.
Энд сануулахад, Apple корпораци шинэ бүтээгдэхүүн гаргаснаараа дэлхийг байлдан дагуулна гэж төлөвлөж байсан ч iPhone 5C тэдний хүлээлтийг талаар болгосон. Тэд ижил хэмжээтэй хоёр ухаалаг гар утас гаргасан нь “алдаа” байсан гэдгээ “ухаарч”, энэ удаад 4.7 болон 5.5 дюймын дэлгэцтэй, үйлдэл нь бараг адилхан ч хэмжээ нь хоёр өөр утас гаргасан.
Шинжээчид энэ удаад борлуулалтын хэмжээ ямар байхыг яв цав хэлсэн гэхэд болно. BTIG-ийн мэргэжилтэн Уолт Пьецик "10 сая худалдаалагдана" гэж байсан бол Барклейсийн шинжээч Бен Райтцес “10 саяас дээш давбал гэнэтийн бэлэг болно” хэмээж байлаа.
Рэймонд Жеймсийн шинжээчид ч "шинэ утаснууд есөн саяас доошгүй хувиар зарагдана" гэж мэдэгдэж байсан юм. Борлуулалтын үр дүнг таамаглах нь тийм ч хэцүү хэрэг биш. Харин дэлгүүрүүдэд зарагдсан бодит тоо хэмжээг хэлэхэд хэцүү. Тиймдээ ч шинжээч Бен Райтцес “Эхний өдрүүдийн үр дүн ердөө худалдаанд нийлүүлэгдсэн утасны тоо гэдгийг харуулж байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдад сануулж байна” гэжээ.
Илүү ихийг худалдаалж болох байсан
Гэхдээ шинжээчид хэрэглэгчдийн зүгээс iPhone утасны эрэлт өндөр байгаа, өөрөөр хэлбэл 10 сая гаруй утас хэдийнэ зарагдчихсан гэдгийг онцолж байна. Үүнийг Apple корпорацийн гүйцэтгэх захирал Тим Кукийн үг ч баталж байгаа юм.
“Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л iPhone 6 болон iPhone 6 Plus бидний хүлээлтийг давсан үр дүн үзүүллээ. Хэдийгээр манай баг үйлдвэрлэлийн зорилтоо сайтар хэрэгжүүлэхээр ажилласан ч гэлээ илүү их ухаалаг утас зарах боломжтой байсан. Одоо захиалгыг аль болох хурдан гүйцэтгэхийн тулд хөлс дуслуулан ажиллаж байна” хэмээн Кук мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө урьдчилсан захиалга авч эхлэснээс хойш эхний өдрүүдэд iPhone 6 утсыг захиалсан хүний тоо дөрвөн саяыг давсан нь хоёр жилийн өмнө гарсан iPhone 5 утасны тухайн үеийн захиалгаас хоёр дахин их үзүүлэлт байсан юм. Түүнчлэн iPhone 6 утасны урьдчилсан захиалгын хэмжээ Apple корпорацийн үйлдвэрийн нийлүүлэгчдийн боломжоос хэдийнэ давчихаад байгаа учир олон худалдан авагч хэсэг хугацаанд хүлээх шаардлагатай болсон тухай корпорацийнхан мэдээлсэн юм. Тэгэхээр шинэ ухаалаг утас авахаар захиалга өгсөн хүмүүс ирэх сарын сүүл хүртэл хүлээх болох нь.
“Сонирхолтой” дараалал
Шинэ ухаалаг утсыг зөвхөн цахим дэлгүүрүүдээр худалдаалахгүй байгаа нь мэдээж. Жижиглэнгийн дэлгүүрүүдээр ч бэлнээр нь худалдаалж байгаа. Энэ тохиолдолд дараалал үүсгэсэн хүмүүсийн тоо, эсвэл борлуулалтын хэмжээ энд тийм ч сонин биш. Харин ухаалаг утаснуудыг хэн худалдан авч байгаа вэ гэдэг нь сонин.
Сүлжээнд нэгэн бичлэг хийсэн хэрэглэгч сүүлийн жилүүдэд ухаалаг утас авахаар хүлээж байгаа хүмүүсийн дараалал танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэжээ. Apple-ийн шүтэн бишрэгчдийн оронд гадныхан, тэр дундаа хятадууд ихээр зогсох болсон гэнэ. Тэд хэдэн ч өдрөөр хамаагүй дараалалд зогсож, бэлнээр мөнгөө төлөхийн дээр шинэхэн утсаа тэр дор нь дамлаж байгаа гэнэ. Мэдээж энэ нь Apple-ийн хувьд ямар ч хохиролгүй, харин эцсийн хэрэглэгчдэд хэдэн доллараар очих нь тодорхойгүй болж байгаа юм.
Үйлдвэрлэлтийн дээд амжилт
Шинэ үеийн iPhone ухаалаг утасны үйлдвэрлэлтийн захиалга дээд амжилт тогтооно гэж өнгөрсөн зун мэдээлж байлаа. Энэ удаад 70-80 сая утас угсрах шийдвэр гаргажээ. Энэ бол Apple-ийн түүхэнд тэр бүү хэл ухаалаг утасны түүхэн дэх хамгийн том захиалгад тооцогдож байгаа юм.
Apple корпорацийн томоохон түншүүд болох Foxconn, Pegatron нар 4.7 дюймийн дэлгэцтэй шинэ ухаалаг утасны үйлдвэрлэлтийг наймдугаар сард эхлэсэн бол арай том хувилбарыг нь энэ сараас эхлэн Hon Hai компани гүйцэтгэх байжээ. Уолл Стрийт жорналын мэдээлснээр Foxconn болон Pegatron компаниуд захиалгыг биелүүлэхийн тулд идэвхитэй ажиллаж, хэдэн зуун шинэ ажилтан ажилд авч байгаа гэнэ.
Сая гаруй ажилтантай Фоксконы хувьд ийнхүү шинээр ажилтнууд авч байгаа гэдэг нь эдийн засгийн салбарт жинхэнэ шуугиан тарьж байгаа юм. iPhone 6 утас үйлдвэрлэх энэхүү асар их хэмжээний захиалгыг 12 дугаар сар гэхэд дуусгах ёстой. Энд харьцуулалт хийхэд iPhone 5S болон 5С утсыг зах зээл дээр гарч ирэхэд Азийн үйлдвэрүүд 50 сая гаруй ухаалаг утас үйлдвэрлэж байжээ.