Манай улс эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахаар “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эх нярайн эрүүл мэнд”, “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” үндэсний стратеги, “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлснээр Мянганы хөгжлийн дөрөв, тав дахь зорилтын 2015 оны түвшинд хүрсэн гэнэ.
Улсын хэмжээнд эх, хүүхдийн эндэгдэл багасаж байгаа ч нийслэлд төдийлэн буурахгүй байна. Тодруулбал, энэ оны эхний найман сарын байдлаар 67 хүүхэд зуурдаар нас баржээ. Өвчний улмаас бус гагцхүү эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтгүйгээс бяцхан иргэд маань хорвоог орхисоор байна.
Дээрх хүүхдүүд авдар мөргөх, усанд үйх, бохирын цооногт унах, түлэгдэх, хөхөндөө даруулах, халамцуу эцэг эхийнхээ гарт өртөх зэрэг харамсалтай шалтгаанаар бурхны оронд заларчээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтан хуягт Эрүүл мэндийн сайд Н.Удвал нууцын зэрэглэлтэй өргөх бичиг барихаар болсноо хэлсэн юм. Өнгөрсөн жил нийслэлийн хүн ам 1.216.802-д хүрч, өмнөх оныхоос 32.605-аар, төрөлт 39.906-гаар нэмэгджээ.
Жирэмсний эрт үеийн хяналт 86.4 хувьтай байгаа нь өмнөх оныхоос 0.1 хувиар ахисан, нялхсын эндэгдэл 13.59, эхийн эндэгдэл 52.26 хувиар буурсан ч нийслэлд эхийн эндэгдэл 9.26, нялхсынх 0.54 промилиэр өссөн аж
О.Ундрах