Цэцгийн мандал дээр машинаа байрлуулсан жолооч эрхээ хасуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй адил тохиолдол саяхан болжээ.
Нийслэлийн Замын цагдаагийн газрын машиныг барьж явсан цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслээ ногоон байгууламжид байрлуулсан тухай мэдээлэл өнгөрөгч өдрүүдэд цахим хуудсуудаар бичигдэх болсон.
Энэ талаар холбогдох байгууллагууд шалгаж үзээд өнгөрөгч есдүгээр сарын 13-ний өдөр дээрх автомашиныг жолоодож явсан цагдаагийн ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.
Иймийн тулд тус жолоочид захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь заалтыг үндэслэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилийн хугацаатайгаар хасах арга хэмжээ авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.