Нийслэлийн 46 дугаар сургууль буюу “Сэтгэмж” цогцолбор 1700 орчим сурагчтай. Тэдний 80 орчим хувь нь заавал зам хөндлөн гарч байж сургуульдаа ирдэг. Гэрлэн дохио, явган хүний гарцгүй учраас жилд дунджаар 2-3 сурагч автомашины осолд өртдөг гэнэ.
Иймээс Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв БНСУ-ын Барилгын технологи хөгжлийн хүрээлэн хамтран тус сургуульд “Сургуулийн бүс” төсөл хэрэгжүүлж, өчигдөр хүлээлгэн өглөө. Төслийн хүрээнд гэрлэн дохио, хурд сааруулагч, хурд хэмжигч багаж, явган хүний гарц, замын хашлага, тэмдэг, тэмдэглэгээг сургуулийн орчимд хийсэн байна.
Хурд сааруулагч нь л гэхэд гэрлэн дохиотой адил өнгөөр гэрэлтдэг, Монголд байхгүй технологи аж. Тэмдэг, тэмдэглэгээг манай тал хийсэн бол хурд хэмжигч багаж, гэрлэн дохио, хурд сааруулагч зэргийг БНСУ-ын Барилгын технологи хөгжлийн хүрээлэн 120 мянган ам.доллараар суурилуулжээ.
Ингэснээр тус сургуулийн сурагчид сургууль руугаа явахдаа гэрлэн дохиогоор гарч, зам тээврийн осолд өртөхөөргүй болж байгааг сургуулийн захирал О.Мөнхзаяа онцлов.
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож “Зам тээврийн осолд сургуулийн насны хүүхэд өртөх нь манайд их байна. “Сургуулийн бүс”-д хийж байгаа ажлууд үүнийг багасгахад чиглэдэг. Өмнө нь өөр төслийн санхүүжилтээр Улаанбаатар хотын таван сургуульд “Сургуулийн бүс” байгуулсан. “Сэтгэмж” цогцолбор нь “Сургуулийн бүс” байгуулсан зургаа дахь сургууль” гэсэн бол БНСУ-ын Барилгын технологи хөгжлийн хүрээлэнгийн хэлтсийн дарга Чон Чүн Хуа “Бид анх тавдугаар сургуульд энэ төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч хотын төвийн сургууль болохоор нь больсон. Харин сургуулийн орчинд осолд өртсөн хүүхдийн тоогоороо 46 дугаар сургууль дээгүүрт орж байсан учраас сонгосон юм. Манай төслийнхөн сургуулийн орчинд тээврийн хэрэгслийн хурдыг тодорхой хэмжээгээр багасгаж, хүүхдэд аюулгүй зорчих боломж олгохыг зорьсон. Мөн “Сургуулийн бүс” ямар байх ёстой арга, технологийг Монголд нутагшуулахаар жишээ болгон тус сургуулиар үзүүлж байна. Манай улсын 15136 бага сургууль бүгд “Сургуулийн бүс”-тэй. Цаашид цэцэрлэг, тусгай сургалттай сургууль, 100-гаас дээш хүүхэд сурдаг сургалт, дамжааны орчимд байгуулж байгаа” гэлээ.
Э.Эрдэнэцэцэг